dc.description.abstract |
Импортын брэндүүдийн хувьд дэлхийн өнцөг булан бүрт танигдан
таашаагдсан, санхүү, эдийн засаг, маркетинг зар сурталчилгааны чиглүүлэг, дэмжлэг
өндөртэй хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаа өндөр хөгжсөн байдаг нь дотоодын
бүтээгдэхүүний хувьд эрсдэл дагуулсаар өнөөдрийг хүрсэн билээ.
Энэхүү сорилтын тод жишээ бол 2002 онд дэлхийн брэнд болох Кока кола нь монголын
шингэн хүнсний зах зээлд нэвтрэн орж ирснээр дотоодын брэндүүдийг зах зээлээс шахан
гаргасан байдаг. Гэхдээ нөгөө талаас харахад сүү, сүүн бүтэгдэхүүний зах зээлд
импортын тоглогчдын эзлэх хувь жилээс жилд буурсан үзүүлэлттэй байна. 2016 оноос
эхлэн “Сүү” ХК-ны шингэн сүүний өсөлт тасралтгүй өссөөр 2020 оны байдлаар 38,5
тэрбум төг-ийн цэвэр борлуулалт хийгдсэн хэмээн тайлагнасан байна.
Үүнээс үзэхэд хэрэглэгчдийг зан төлөвөөр нь ангилан үзвэл дотоодын брэндүүдийг
илүүд үзэх хандлагатай болон импортын брэндүүдийг илүүд үзэх хандлагатай гэсэн
байдлаар хоёр хуваан авч үзэх боломжтой харагдаж байна. Гэвч зарим тохиолдолд
шингэн хүнсний импортын брэндүүд нь зах зээлд нэвтрэхэд тус хандлагаас үүдэн
хангалттай түвшинд нэвтэрч ажиллаж чадахгүй байх талтай гэсэн практик
менежерүүдийн таамаглалууд их байдаг. Тиймээс импортын брэндүүдийг илүүд үзэх
хэрэглэгчдийн хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох хэрэгцээ шаардлагын
хүрээнд энэхүү судалгааны ажлыг хийхээр зорьсон. |
en_US |