СЭЗИС - Бүтээлийн сан

Бизнесийн стратеги болон мэдээллийн системийн стратегийг нийцүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дэмчиг, Болормаа
dc.contributor.author Содномдаш, Гантулга
dc.date.accessioned 2021-07-08T02:39:39Z
dc.date.available 2021-07-08T02:39:39Z
dc.date.issued 2021-07-08
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2556
dc.description.abstract Бизнесийн стратеги ба МТ/МС-ийн стратегиуд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой бөгөөд тэдгээрийн нийцэл нь байгууллагын гүйцэтгэл, өрсөлдөх давуу байдалд эерэгээр нөлөөлдгийг (Kearns, 2000) судалгаанууд харуулдаг. Иймд байгууллагууд МТ-ийн хөрөнгө оруулалтаас дээд зэргийн үр ашиг, үнэ цэнийг хүртэхийн тулд МТ/МС-ийн стратегиа бизнесийн стратегидаа нийцүүлж, хэрэгжүүлэлтийг нь үр дүнтэй удирдах шаардлагатай байна. Энэхүү судалгааны хүрээнд бизнесийн байгууллагуудын стратегийн нийцлийн түвшинг “Стратегийн нийцлийн загвар” (Henderson J. C., 1993) ба “Мэдээллийн системийн стратегийн гурвалжин” (Pearlson, Galletta, & Saunders, 2015) онолын загвараар үнэлэв. Судалгааны өгөгдлийг улсын эдийн засагт өндөр нөлөөтэй, мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж буй, үйл ажиллагаа нь мэдээллийн технологи, системүүдээс өндөр хамааралтай болсон Банк санхүү, Мэдээлэл холбоо, Уул уурхай, Худалдаа, үйлчилгээний салбарын 150 гаруй бизнесийн байгууллагыг төлөөлсөн 21 байгууллагын 30 бизнесийн ба мэдээллийн технологийн удирдах ажилтнаас асуулгын аргаар цуглуулсан. Өгөгдөлд статистик болон хүчин зүйлсийн шинжилгээ хийж, байгууллагуудын бизнесийн ба МТ/МС-ийн стратегийн нийцүүлэлтийн төвшинг үнэлж, удирдах ажилтнуудын стратегийн нийцлийн талаарх ойлголтыг тандаж, стратегийн нийцлийн зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлов. Эмпирик судалгааны үр дүнд судалгааны обьект болох бизнесийн байгууллагуудын мэдээллийн систем ба бизнесийн стратегийн нийцлийн түвшин бага, стратегийн тэнцвэрийг хангаагүй байна. Стратегийн нийцлийн зургаан хэсэг бүхий шалгуурын үр дүнд “түншлэл” ба “ур чадвар” хэсгийн үзүүлэлт бусад хэсгээс өндөр боловч, дундаж үнэлгээтэй. Статистик судалгааны үр дүнд “харилцаа холбоо”, “хамтын ажиллагаа”-ны хүчин зүйлсийг сайжруулснаар стратегийн нийцэлд нөлөөлөгч бусад хүчин зүйлсийн үр дүнг сайжруулах боломжтой, үйл ажиллагааны үе шатуудаас “төлөвлөлт”, “гүйцэтгэл”-ийн үе шатан дахь үйл ажиллагаа нь стратегийн нийцэлд өндөр нөлөөтэй байна. en_US
dc.subject Бизнесийн ба мэдээллийн системийн стратегийн нийцэл en_US
dc.subject Мэдээллийн системийн стратегийн гурвалжин en_US
dc.subject Стратегийн нийцлийн загвар en_US
dc.subject Мэдээллийн системийн стратеги en_US
dc.subject Бизнесийн стратеги en_US
dc.subject Стратегийн нийцэл en_US
dc.subject Бүтэц зохион байгуулалтын стратеги en_US
dc.title Бизнесийн стратеги болон мэдээллийн системийн стратегийг нийцүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах