СЭЗИС - Бүтээлийн сан

ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Цанлиг, Чанцал
dc.date.accessioned 2021-07-06T14:42:40Z
dc.date.available 2021-07-06T14:42:40Z
dc.date.issued 2021-07-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2551
dc.description.abstract Монгол Улсын Засгийн газар 1991 оны эхээр МХБ-ийг байгуулан, 1992 оноос өмч хувьчлах ажлыг эхлүүлж, улсын үйлдвэрийн 475 газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсэн. Эдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр, МХБ-ээр дамжуулан ард иргэдэд эзэмшүүлсэн. МХБ байгуулагдан 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хөгжиж буй ижил төстэй орнуудтай харьцуулахад хөрөнгийн зах зээлийн хэмжээ, хөрвөх чадвар, дэд бүтцийн хувьд хоцрогдолтой байна. Хөгжингүй орнуудын хувьд санхүүгийн зах зээлийн 40 гаруй хувийг хөрөнгийн зах зээл, 40 орчим хувийг мөнгөний зах зээл, 20-30 орчим хувийг бичил санхүү, даатгалын зах зээл эзэлдэг. Хөрөнгийн зах зээл, банкны сектор болон санхүүгийн бусад салбарын харьцаа тэнцвэртэй байснаар улс орны хөгжлийг тэтгэх боломж нэмэгддэг. Монголын Үнэт цаасны зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүнг FTSE жагсаалтад багтах фронтиер зах зээлийн улс орнуудтай харьцуулахад 3 дугаарт жагсаж байна. Энэ нь бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нэг нь ҮЦК-иудын идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Тиймээс судлаачийн зүгээс ҮЦК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, ашигт ажиллагаа болон бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэн судалгааны ажлаар тус сэдвийг сонгон судалж үр дүнг гаргав. Үүнд: 1. Үнэт цаасны компаниудын үйл ажиллагаа, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал 2. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тулгамдаж буй асуудал en_US
dc.subject Хөрөнгийн зах зээл, үнэт цаасны компани, ашигт ажиллагаа en_US
dc.title ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах