dc.description.abstract |
Монгол улс дахь удирдах ажилтан, менежерийн тоог хүйсийн харьцаагаар авч үзэхэд
эрэгтэй удирдлагын тоо илт илүү бөгөөд менежерийн дундаж цалингийн хувьд эрэгтэй
менежерийн цалин 2020 оны байдлаар эмэгтэйгээс 11 хувь илүү байна. Энэхүү судалгаа
удирдлагын манлайллын арга барил болон бусад ур чадвар дахь хүйсийн ялгаа байгаа
эсэхийг тодорхойлох зорилготой бөгөөд Басс, Авалио нарын бүрэн хүрээний
манлайллын модель, Нортхаусын удирдлагын ур чадварын ерөнхий ангиллыг баримтлан
судалгааг авсан болно. Асуулга судалгааг удирдлагын манлайллын арга барил
тодорхойлох Басс, Авалио нарын боловсруулсан олон хүчин зүйлт манлайллын асуулга,
удирдлагын ур чадвар тодорхойлох Нортхаусын судалгааг авч ашигласан болно. Асуулга
судалгааг боловсруулахдаа удирдах албан тушаалд ажиллаж буй хүн өөрийгөө үнэлэх
(self assessment) асуулга болон доод албан тушаалтан нь удирдлагаа үнэлэх (subordinate
assessment) асуулга гэж 2 төрлөөр боловсруулж тус бүр 457 болон 582 хүн, нийт 1039
хүнээс судалгаа авсан болно. Хоёр судалгааг тус бүрээр нь шинжилж үүний дараа
нэгтгэн харьцуулсан шинжилгээ хийж үр дүнг гаргасан. Удирдах ажилтан өөрийгөө
үнэлсэн судалгаа болон доод албан тушаалтан нь удирдлагаа үнэлсэн судалгааны үр дүн
удирдлагын манлайллын арга барил, удирдлагын манлайллаас гарах үр дүн, удирдлагын
ур чадварын хувьд ялгаатай гарсан болно. Удирдлага өөрийгөө үнэлсэн судалгаан дээр
хүйсээс хамаарсан чухал ач холбогдолтой, эрс ялгаа гараагүй. Харин доод албан
тушаалтан удирдлагаа үнэлсэн судалгаан дээр хүйсийн ялгаа гарсан болно. |
en_US |