СЭЗИС - Бүтээлийн сан

ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ MGB БОЛОН EMGB ЗАГВАРУУДААР ТОДОРХОЙЛОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Э, Одонтамир
dc.contributor.author Тэрбиш, Алтангэрэл
dc.date.accessioned 2021-07-01T13:48:41Z
dc.date.available 2021-07-01T13:48:41Z
dc.date.issued 2021-07-01
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2548
dc.description.abstract Тус эрдмийн ажилд маркетингийн тухай онолын ойлголтууд, түүн дотроо хэрэглэгч болон хэрэглэгчийн зан төлвийн талаар онолын судалгаа хийж, хэрэглэгчийн зан төлөв тодорхойлох бүтэцлэгдсэн загваруудаас MGB болон EMGB загваруудыг сонгон авч, хийжүүлсэн ундааны хэрэглэгчийн жишээн дээр зан төлвийг тодорхойлсон. Бүтэцлэсэн загваруудын 12 хүчин зүйлсийг тодорхойлохын тулд санамсаргүй түүврээс анкетын аргаар судалгаа авсан. Түүврийн тоо хэмжээг шкал хэмжигдэхүүний зохистой тоо хэмжээг тооцох томъёогоор тооцоолон гаргахад 216 хүн гарсан. Эрсдлийг тооцон үзэж тус хэмжээг 50%-иар нэмэгдүүлэн 320 хүнээс судалгаа авсан. Судалгаанд хамрагдагсдын хувийн болон ерөнхий тойм мэдээллүүдийг товч дурьдан, бүтэцлэгдсэн загварт хамаарах хүчин зүйлсийг тодорхойлох хувьсагчдын найдвартай байдлыг Кронбахийн альфа коэффициентээр шалгаж үзсэн. Үүний дараа хүчин зүйлсийг илэрхийлэх хувьсагчдыг бүлэглэн нэгтгэж, тэднийг тайлбарлах хувьсагчдын чадвар ямар хэмжээнд байгааг R-р шалгасан. Хүчин зүйлсийн хоорондын хамаарал ямар түвшинд байгаа Пирсоны коррелляцийн коэффициентээр авч үзсэн. Эцэст нь голлох хүчин зүйлсийг дэмжих хүчин зүйлс хэр тайлбарлаж чадаж байгааг R 2 -р тооцсон. Хэрэглэгчийн хийжүүлсэн ундаанд хандах хандлага, зан төлвийн хүсэл, худалдан авах зорилт, өөрөө илтгэх зан төлвийн хувьд альфа коэффициентүүд бүгд 0.7-с дээш гарсан бөгөөд хувьсагчид найдвартай байж чадсан. Судалгааны зарим үр дүнгээс танилцуулахад хэрэглэгчийн хийжүүлсэн ундаанд хандах хандлага нь уух хүслийг төрүүлдэг /corr=0.714/ байна. Тухайн хүний ойр дотны хүмүүсийн хийжүүлсэн ундааг үзэх үзэл нь тухайн хүний ундаа уух хүсэлд шууд нөлөөтэй /corr=0.728/ байна. Хэрэв ундаа уухыг хүсэх юм бол хэрэглээгээ хязгаарлах буюу өөрийгөө хянаад байдаггүй /corr= -0.150/, мөн хүсэх юм бол худалдан авах зорилго тавин шууд худалдан авдаг /corr=0.835/ зэрэг нь ажиглагдсан. Хэрэглэгчийн зан төлвийг урьдчилан тайлбарлах чадварын хувьд өргөтгөсөн хувилбар буюу EMGB загварын хувьд илүү гэдэг нь харагдсан. en_US
dc.subject Хэрэглэгчийн зан төлөв, хийжүүлсэн ундаа, MGB Model en_US
dc.title ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ MGB БОЛОН EMGB ЗАГВАРУУДААР ТОДОРХОЙЛОХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах