Хураангуй:
Өнөөгийн нийгэмд бизнес эрхлэгчид бизнестээ интернет маркетингийг хослуулан
ажилласанаар асар их амжилт олох боломжийг бүрдүүлж байна.
Харин одоо олон бизнесийн байгууллагууд бий болж нэг бол бүтээгдэхүүн
үйлчилгээгээрээ ялгарах, эсвэл сурталчилгаандаа анхаарч идэвхитэй үйл ажиллагаа
явуулахыг шаардаж байна. Үүний аль аль нь өндөр зардлыг шаарддаг. Гэхдээ орчин
үеийн интернетийн хөгжил,түүнийг дагасан сошиал медиагийн хөгжил нь бизнесийн
байгууллагуудад маш том давуу талыг бий болгож байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд тодорхой бизнесийн байгууллагуудын интернетийн үйлчилгээ/дата худалдан авах процесс,шийдвэр гаргалтанд сошиал медиа маркетингийн үзүүлж буй нөлөөг тодорхойлохыг зорьж ажилласан.
Нийт 90 гаруй төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын 342 худалдан авах шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудаас анкетийн аргаар судалгаа аван үр дүнгийн шинжилгээг хийсэн.
Мөн Монголд үйл ажиллагаа эрхэлж буй интернетийн үйлчилгээ нийлүүлэгч 65 байгууллагын бизнесийн хэрэглэгч нарт чиглэх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх,оновчтой сошиал медиа маркетингийн арга хэрэгслийг ашиглах тал дээр судалгаа авч,үр дүнг боловсруулж санал зөвлөмж боловсрууллаа.