dc.description.abstract |
МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж байгаа атрын III-аян болон
тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх гол үндэслэл нь ХАА салбарын хөгжлийг
хангах явдал юм. Тогтвортой хөгжлийг бий болгох ногоон төслүүдэд хугацаа болон хөрөнгө
оруулалт ихээр шаарддагтай холбоотойгоор урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэрийг
бий болгох шаардлага тулгараад байна. Банкны зээлийн хэмжээ, олгох хугацаа ихэвчлэн
бага байдаг тул томоохон ногоон төслүүдийн хугацаанд тэр бүр тохирдоггүй, иймээс ногоон
бонд энэ бүхэнд хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийн нэг юм. Хөрөнгө оруулагчид
болон хөрөнгө босгогчдын эрэлт хэрэгцээ их байгааг харгалзан ногоон бондын зах зээлийг
хөгжүүлэх оролдлогууд ихээр хийгдэж байгаагийн тод жишээ нь Итали, Хятад, Бразил зэрэг
орнуудын хөрөнгийн биржүүд ногоон бондын зах зээлийн тусгай сегментийг үүсгэсэн
байна. Тогтвортой ХАА-н салбарын стандартыг нэвтрүүлэх талаар ажиллаж байгаа бөгөөд
“Ногоон таксономи”-д батлагдсан нь тус бонд гарах боломжийг нэмэгдүүлж байна. Харин
Монгол Улсын хөрөнгийн зах зээлд ногоон бондыг зах зээлд арилжаалах нь ногоон
санхүүжилтийн орчин хараахан бүрдээгүй байгаа тул ОУ-ын хөрөнгийн зах зээлд ногоон
бонд гаргах боломжтой байна. Ногоон бонд амжилттай арилжаалсан улс орны
туршлагуудыг судлаж олон улсын хөрөнгийн зах зээлд ногоон бондыг арилжаалахад үүсэх
хамгийн үр нөлөө бүхий эрсдлүүдийг үнэлэх, бууруулах арга замыг тодорхойлсон. Мөн
санхүүжилт авах ХАА-н салбарын эрчимжсэн мал аж ахуйн төсөл хөтөлбөрүүд маань
ногоон төсөл байх шалгуурыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох юм. Тус бондыг
амжилттай арилжаалснаар тогтвортой ХАА-н салбарыг дэмжих, ногоон бондын хувьд
нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон төрлийн эдийн засгийн үр өгөөжийг бий болгох
боломжтой байна. |
en_US |