СЭЗИС - Бүтээлийн сан

Ард Койн худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Батсүх, Бүжмаа
dc.date.accessioned 2021-07-01T09:13:08Z
dc.date.available 2021-07-01T09:13:08Z
dc.date.issued 2021-07-01
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2543
dc.description.abstract Монгол улсын иргэдийн хувьд хөрөнгийн зах зээл дээр арилжаанд оролцох, хөрөнгө оруулалт хийх зэрэг нь түгээмэл бус шинжтэй байсаар ирсэн. Монголд анх удаа 420,000 гаруй хэрэглэгчдийг нэгтгэж чадсан АрдКойн нь урамшууллын оноо буюу блокчэйн технологид суурилсан монголын анхны бүтээгдэхүүн юм. 2020 оны 2 сард 1 койн 1 төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2021 оны 3 сард 150-350 төгрөгийн үнэлгээтэй болсон байна. Үүнээс үзвэл хэрэглэгчдийн тоо өсөхийн хирээр койны үнэлгээ хөрөнгийн бирж дээр өөрөө өсөж бууран үнэлгээ нь тогтож байдаг . Иймд иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаархи мэдлэг, мэдээлэл нэмэгдэж, энэхүү салбарт хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд хөрөнгөө өсгөх болон, хөрөнгийн бирж дээр арилжаанд оролцон туршлага хуримтлуулж сурч мэдэх хүсэл эрмэлзэл бий болсон гэж таамаглаж байна. АрдКойны худалдан авагчтын тоо өсөх, буурахын хирээр тэдний зан төлөв, шийдвэр гаргалтыг судалж, чухам ямар хүчин зүйлс нөлөөлснөөр худалдан авах хүсэл эрмэлзэл үүсэж байгаа талаар олж мэдэх хэрэгцээ үүсэж байгааг үндэслэн энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэн найдвартай байдалын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцын шинжилгээ, регрессийн шинжилгээ болон кластер шинжилгээг тус тус хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт шаардлага хангасан 409 өгөгдөлийг цуглуулан авч үзэхэд дийлэнхи нь эмэгтэй ба 25-35 насны оюутан, сурагч болон хувийн бизнесийн байгууллагад ажиллагсад хамрагдсан бйана. Тэдний дийлэнхи хувь нь АрдКойны хэрэглэгч нар байсан бол тодорхой хэсэг нь хэрэглэгч биш бөгөөд АрдКойны талаархи мэдээллийг авахыг хүсдэг энэ талын мэдлэг, мэдээлэл хомс байдаг мөн хэрэглэгч нарын хувьд ч мөн адил энэ талаар илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаа гэсэн тодорхойлолт гарсан. Боловсруулсан 10 хувьсагч бүхий 4 хүчин зүйл нь судалгаанд хамрагдагчдын худалдан авах эрмэлзэлд хүчтэй эерэг нөлөөлөл үзүүлдэг болох нь батлагдсан. Судалгааг асуумжийн аргаар нийт 3 хүчин зүйл 10 хувьсагч бүхий анкетыг 435 хүнээс авсан бөгөөд шаардлага хангасан 409 өгөгдөл дээр шинжилгээ хийв. Асуулгыг бататгах үүднээс 20 хүнд туршилтын судалгаа хийсэн. Цаг үеийн нөхцөл байдалаас хамаарч Онлайн хэлбэрээр /Google forms/ 376 хүн, утсаар ярилцан 59 хүнээс өгөгдөлөө цуглуулав. en_US
dc.subject ард койн, худалдан авах, эрмэлзэл, судалгаа en_US
dc.title Ард Койн худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа en_US
ife.Диплом.Зөвлөх Б, Ганшагай


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах