dc.description.abstract |
Хүсний ногоо нь хүний биед шаардлагатай амин дэмийг авах, эрүүл чийрэг бие бялдартай байх, эрүүл мэндээ сахин хамгаалахад чухал үүрэгтэй хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Манай орны тариаланчид зуны улиралд багагүй хэмжээний ногоо тариалдаг ч хадгалах зоорь байхгүйгээсээ болж хямд үнээр богино хугацаанд борлуулж дуусдаг билээ. Ийм учраас халаалттай, өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах нь багагүй ашигтай бизнесийн нэг юм. Нийслэлчүүд өдөр тутам шинэ ногоо хэрэглэх боломж хязгаарлагдмал байгаа бөгөөд эх орны хөрсөнд ургасан шинэ хүнсний ногоог зөвхөн урин дулаан улиралд хэрэглэх боломжтой ба бусад үед бид импортлон оруулж ирсэн хүнсний ногоогоор хэрэгцээгээ хангаж байна. Манай оронд хүлэмжийн аж ахуй харьцангуй цөөхөн учир хүлэмжинд ургуулдаг нарийн ногооны эрэлт хэрэгцээ өндөр байдаг ба Улаанбаатар хот нь хүн амын нягтрал ихтэй бөгөөд цаашид өсөх хандлагатай хамгийн том зах зээл юм. Дотоодын хэрэглэгчид эх орны үйлдвэрийн нөгөө хэрэглэх сонирхол, хэрэглээ өссөн бөгөөд хүнсний ногоо тариалалтыг төр засгийн бүх түвшинд дэмжих болсон. Мөн хэрэглэгчид дотоодод тарьж ургуулсан хүнсний ногоо нь амт, чанарын хувьд илүү дээр, ялгаатайг тодорхой хэмжээнд мэддэг болсон ба хүлэмжинд тариалдаг нарийн ногооны хэрэгцээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Ногооны худалдаа илт нэмэгдсэн бөгөөд хүнсний ногооны худалдаагүй дэлгүүр, зах гэж бараг байхгүй болсон цаг үе юм. Тиймээс сүүлийн жилүүдэд ногоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж олширч, үйлдвэрлэлд шаардагдах хүнсний ногооны эрэлт ч нэмэгдсээр байна. |
en_US |