dc.description.abstract |
Монгол улс төдийгүй дэлхий нийтээрээ цар тахлын аюулд нэрвэгдэн, бүтэн жил гаруйн нүүрийг үзээд буй энэ хүнд нөхцөлд олон бизнесийн байгууллагын үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, ашиг орлого буурах, тэр ч бүү хэл дампууралд хүрээд байгаа билээ. Энэхүү байдал нь тухайн улс орны эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгааг бид бүхэн харж байна. Үүний нэг томоохон жишээ нь олон улсын аялал жуулчлалын салбар бөгөөд энэ салбар нь манай орны эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, уул уурхайн дараа ордог гуравдагч том салбар юм. Хилийн хязгаарлалтын улмаас Монгол улсын аялал жуулчлалын салбар 20 гаруй сарын хугацаанд тэг зогсолт хийж олон байгууллага татан буугдаж, үйл ажиллагаа нь эрсдэлд ороод байгаа билээ.
Энэхүү судалгааны ажлаараа аялал жуулчлалын салбарын тур оператор байгууллагуудын үйл ажиллагааны эрсдэлийг өнөөгийн нөхцөл байдал, орчны нөлөөлөл зэрэгтэй уялдуулан судалж, үйл ажиллагаанд түгээмэл тохиолддог эрсдэлийг илрүүлэн, тэдгээрийг хэмжих, үнэлэх, удирдах, хянах арга хувилбаруудыг жишээ загвар байдлаар оруулж өгсөн болно. Манай улсад нэвтрээд байгаа эрсдэлийн удирдлагын олон улсын тогтолцоог онолын суурь болгон тэрхүү стандартад зөвлөмж байдлаар орсон эрсдэлийн удирдлагын эрвээхэй зангиа, үр дагавар/магадлалын матриц, SMART арга, PROs&CONs зэрэг аргуудыг ашиглалаа. |
en_US |