СЭЗИС - Бүтээлийн сан

Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагааны үе шат, тэдгээрт гарч буй хүндрэл, сайжруулах боломжууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гандаваа, Намужин
dc.contributor.author Цогсүрэн, Баярмаа
dc.date.accessioned 2021-06-28T09:38:48Z
dc.date.available 2021-06-28T09:38:48Z
dc.date.issued 2021-06-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2534
dc.description.abstract Судалгааны ажлын зорилтын хүрээнд Монгол Улсын ИЗББ гаргах үйл ажиллагаанд оролцогчид болон хөрөнгө оруулагчдын төлөөллөөс санал асуулга авсан. Монгол Улсын ИЗББ гаргах үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгаа, аль үе шатанд хүндрэл тулгарч байгаа, тус хүндрэл нь ИЗББ гаргах үйл ажиллагаанд ямар асуудал авчирч байна, энэхүү үйл ажиллагааг цаашид сайжруулах боломжит хувилбарын талаар ИЗББ гаргах үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтнүүдээс санал асуулга авсан. Санал асуулгаар ИЗББ гаргах үйл ажиллагааны үнэт цаас гаргах зөвшөөрөл авах болон барьцаа хөрөнгийн шаардах эрх шилжүүлэх, ИЗББ-ын хөрөнгийн багцыг бүрдүүлэх үе шатуудад хамгийн их хүндрэл тулгарч байна гэсэн үр дүнд хүрсэн. Эдгээр хүндрэл нь хууль эрх зүйн зохицуулалтын асуудал болон улс төрийн нөхцөл байдал, ИЗББ-ын зах зээлийн хөгжил, зах зээлийн ажиллах зарчмын асуудлаас хамааран болж бий болж байна гэсэн үр дүнд хүрсэн ба эдгээр асуудал нь ИЗББ гаргах хугацааг уртагсах, ИЗББ гаргагчийн ашигт ажиллагааг бууруулах үр нөлөөг үзүүлж байна гэж үзсэн. Мөн ИЗББ-ын үйл ажиллагааг цаашид сайжруулах боломжит хувилбарыг ИЗББ-ын хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, Шинэ төрлийн ИЗББ гаргах болон ИЗББ-ыг зах зээлд нээлттэй санал болгох арилжах байна гэсэн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд ИЗББ нь эрсдэл багатай бөгөөд улс төрийн нөхцөл байдлаас хараат бус, бие даасан үйл ажиллагаа болсон тохиолдолд цаашид илүү хөгжих, мөн зах зээл дээр нээлттэй арилжаалах тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжтой гэж үзсэн. Харин хөрөнгө оруулагчдын төлөөллөөс авсан судалгаанд оролцогчид одоогийн Монгол Улсын ИЗББ гаргах үйл ажиллагаанд Шинэ төрлийн ИЗББ гаргах, ИЗББ амжилттай гаргаж буй гадны туршлагыг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татах боломжтой гэж үзсэн ба одоогийн гаргаж буй ИЗББ-ыг зах зээл дээр нээлттэй арилжих тохиолдолд өгөөжийн түвшин бага, хугацаа урт тул хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжгүй гэсэн үр дүн гарсан. Энэхүү санал асуулгынхаа үр дүн бататгах зорилготойгоор одоогийн гаргаж буй ИЗББ-ыг зах зээл дээр нээлттэй арилжсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжтой эсэх, шинэ төрлийн ИЗББ-ыг гаргах боломжийн талаар судалсан. Судалгааны үр дүнгээр одоогийн санал асуулгын үр дүнг бататган одоогийн гаргаж буй ИЗББ-ыг зах зээл дээр нээлттэй арилжсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжгүй байна. Харин зах зээлийн хүүтэй олгогдсон орон сууцны зээлийг багцлан шинэ төрлийн ИЗББ-ыг зах зээл дээр гаргасан тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах шинэ төрлийн бүтээгдэхүүн болж чадахаар байна гэсэн үр дүн гарсан болно. en_US
dc.subject Ипотекийн зээлээр баталгаажсан бонд en_US
dc.subject Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагааны үе шат en_US
dc.title Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагааны үе шат, тэдгээрт гарч буй хүндрэл, сайжруулах боломжууд en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах