Хураангуй:
Судалгааны ажлын зорилтын хүрээнд Монгол Улсын ИЗББ гаргах үйл ажиллагаанд оролцогчид болон хөрөнгө оруулагчдын төлөөллөөс санал асуулга авсан. Монгол Улсын ИЗББ гаргах үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгаа, аль үе шатанд хүндрэл тулгарч байгаа, тус хүндрэл нь ИЗББ гаргах үйл ажиллагаанд ямар асуудал авчирч байна, энэхүү үйл ажиллагааг цаашид сайжруулах боломжит хувилбарын талаар ИЗББ гаргах үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтнүүдээс санал асуулга авсан. Санал асуулгаар ИЗББ гаргах үйл ажиллагааны үнэт цаас гаргах зөвшөөрөл авах болон барьцаа хөрөнгийн шаардах эрх шилжүүлэх, ИЗББ-ын хөрөнгийн багцыг бүрдүүлэх үе шатуудад хамгийн их хүндрэл тулгарч байна гэсэн үр дүнд хүрсэн. Эдгээр хүндрэл нь хууль эрх зүйн зохицуулалтын асуудал болон улс төрийн нөхцөл байдал, ИЗББ-ын зах зээлийн хөгжил, зах зээлийн ажиллах зарчмын асуудлаас хамааран болж бий болж байна гэсэн үр дүнд хүрсэн ба эдгээр асуудал нь ИЗББ гаргах хугацааг уртагсах, ИЗББ гаргагчийн ашигт ажиллагааг бууруулах үр нөлөөг үзүүлж байна гэж үзсэн. Мөн ИЗББ-ын үйл ажиллагааг цаашид сайжруулах боломжит хувилбарыг ИЗББ-ын хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, Шинэ төрлийн ИЗББ гаргах болон ИЗББ-ыг зах зээлд нээлттэй санал болгох арилжах байна гэсэн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд ИЗББ нь эрсдэл багатай бөгөөд улс төрийн нөхцөл байдлаас хараат бус, бие даасан үйл ажиллагаа болсон тохиолдолд цаашид илүү хөгжих, мөн зах зээл дээр нээлттэй арилжаалах тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжтой гэж үзсэн. Харин хөрөнгө оруулагчдын төлөөллөөс авсан судалгаанд оролцогчид одоогийн Монгол Улсын ИЗББ гаргах үйл ажиллагаанд Шинэ төрлийн ИЗББ гаргах, ИЗББ амжилттай гаргаж буй гадны туршлагыг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татах боломжтой гэж үзсэн ба одоогийн гаргаж буй ИЗББ-ыг зах зээл дээр нээлттэй арилжих тохиолдолд өгөөжийн түвшин бага, хугацаа урт тул хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжгүй гэсэн үр дүн гарсан.
Энэхүү санал асуулгынхаа үр дүн бататгах зорилготойгоор одоогийн гаргаж буй ИЗББ-ыг зах зээл дээр нээлттэй арилжсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжтой эсэх, шинэ төрлийн ИЗББ-ыг гаргах боломжийн талаар судалсан. Судалгааны үр дүнгээр одоогийн санал асуулгын үр дүнг бататган одоогийн гаргаж буй ИЗББ-ыг зах зээл дээр нээлттэй арилжсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжгүй байна. Харин зах зээлийн хүүтэй олгогдсон орон сууцны зээлийг багцлан шинэ төрлийн ИЗББ-ыг зах зээл дээр гаргасан тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах шинэ төрлийн бүтээгдэхүүн болж чадахаар байна гэсэн үр дүн гарсан болно.