Хураангуй:
Худалдааны салбар түүн дотроо өргөн хэрэглээний хүнс, барааны бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт хамгийн тохиромжтой үр дүнтэй дотоод хяналтын аргачлалыг судалж танилцуулахыг зорьсон болно. Энэ хүрээнд олон улсад хамгийн түгээмэл, үр дүнтэй хэрэглэгдэж байгаа дотоод хяналтын үнэлгээний 5 загварыг судалж, түүн дотроо дотоод хяналтын COSO загварын үнэлгээний аргачлалыг түлхүү судалж, худалдааны салбарын ажиллагсдаас анкетын аргаар чанарын судалгаа авч, ярилцлагын аргаар кейс мэдээлэл цуглуулж судалгааны дүгнэлт зөвлөмж боловсруулсан. Тус үнэлгээний загварыг худалдааны салбарын өргөн хэрэглээний бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчид өөрийн байгууллагадаа тохируулан хэрэглэх боломжтой юм.