Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Япон улсын “Риск Монстер” ХК –ий зээлжих зэрэглэлийн системийг Монгол улсад нэвтрүүлэх төсөлт ажлын захиалгат судалгааны ажил болно. Монгол Улсын хэмжээнд жижиг дунд аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудад зээл авах, зээлээр бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, бартерын үйл ажиллагаа явуулах зэрэг шаардлага тулгарахад заавал тус байгууллагад нэмэлт судалгаа шинжилгээ хийх, зуучлагч байгууллага банкаар дамжуулах зэрэг шаардлага үүсдэг. Одоогийн байдлаар эдгээр байгууллагуудын зээлжих зэрэглэлийг тогтоох нэгдсэн систем нэвтрээгүй байгаа бөгөөд тус системийн нэвтрүүлэлтийн шаардлага үүсч байгаа эсэх, Япон улсын зээлжих зэрэглэлийн систем Монгол улсад нэвтрэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөхөөр энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.