СЭЗИС - Бүтээлийн сан

Банкны зээлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ, эрсдэлээс сэргийлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Сэр-Од, Загдрагчаа
dc.date.accessioned 2021-06-28T06:56:35Z
dc.date.available 2021-06-28T06:56:35Z
dc.date.issued 2021-06-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2524
dc.description.abstract Чанаргүй зээлийн хэмжээ нь банкны салбарын эрсдэлийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн нэг юм. Монгол улсын арилжааны банкны нэгдсэн тоон мэдээллийг харвал чанаргүй зээлийн хэмжээ тогтмол өсч байгаа нь нь чанаргүй зээлд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах шаардлагатай байгааг харуулж байна. Иймээс чанаргүй зээлд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөллийг судалж, эрсдэлийн удирдлагыг сайжруулах санал, зөвлөмж бэлтгэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажил нь зээлийн эрсдэлд нөлөөлөх макро хүчин зүйлээс гадна банкны хүчин зүйл нь чанаргүй зээлд хэрхэн нөлөө үзүүлж буйг мөн зарим судлаачдын дэвшүүлсэн таамаглалуудыг шалгаж үзсэнээрээ онцлог юм. Макро хүчин зүйлийн шинжилгээг 2006 оны 3 дугаар улирлаас 2020 оны 4 дүгээр улирлын тоон мэдээлэлд үндэслэн иргэдийн болон байгууллагын чанаргүй зээлийн хувьд олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнд иргэдийн болон байгууллагын чанаргүй зээлийн хувьд инфляц, валютын ханшийн өөрчлөлтийн хувь, ажилгүйдлийн түвшин болон өмнөх улирлын түвшин эерэг хамааралтай, харин мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хувь болон эдийн засгийн өсөлтийн хувь сөрөг хамааралтай байна. Сонгогдсон найман арилжааны банкны санхүүгийн тайлангаас харьцаа үзүүлэлтүүдийг ашиглан 2016 оны 1 дүгээр улирлаас 2020 оны 4 дүгээр улирал хүртэл 20 улирлын тоон мэдээлэлд үндэслэн панел регрессийн шинжилгээг хийсэн. Банкны хүчин зүйлсийн хувьд тавигдсан “Муу менежмент”-ийн таамаглал дунд болон жижиг банкуудын хувьд ажиглагдсан. Банкны үйл ажиллагааны үр ашиггүй байдал нь чанаргүй зээлийн хувийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг байна. Мөн “Хэмжээний нөлөө”-ий таамаглалыг системийн нөлөө бүхий 5 банкны хувьд дэмжсэн үр дүнд хүрсэн. Зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэх нь чанаргүй зээлийг бууруулах нөлөөтэй байна. Том 3 банкны хувьд “ёс суртахууны гажуудал”-ын таамаглалыг дэмжээгүй буюу зээл болон хадгаламжийн харьцаа өсөх нь чанаргүй зээлийг бууруулах чиглэлд нөлөө үзүүлдэг байна. Дунд 2 банкны хувьд төлбөрийн чадварын харьцаа нь өсөх нь чанаргүй зээлийн хувийг бууруулдаг нөлөө үзүүлдэг буюу тус таамаглалын дэмжсэн байна. en_US
dc.subject чанаргүй зээлд нөлөөлөх хүчин зүйл en_US
dc.subject макро хүчин зүйл en_US
dc.subject банкны хүчин зүйл en_US
dc.subject олон хүчин зүйлийн регресс, панел регрессийн шинжилгээ en_US
dc.title Банкны зээлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ, эрсдэлээс сэргийлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах