Хураангуй:
Агаарын тээврийн зах зээлийг либералчилснаар гадны томоохон агаарын тээвэрлэгчид өрсөлдөөнд хүч түрэн орж ирж байна. Өнөөдрийн байдлаар гадны 8 агаарын тээвэрлэгч, дотоодын 4 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд дотоодын агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүэх, бизнес загвараа олон улсын жишигт нийцүүлэх шаардлага урган гарч байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ”ХК-ний үйл ажиллагааг олон улсын ижил төстэй
агаарын тээвэрлэгч БНКУ-ын ”Эйр Астана” компанитай харьцуулж, бүтээгдэхүүн
үйлчилгээний чанар, стандарт мөн бизнес загварт инновацийг нэвтрүүлэх боломжийг
тодорхойлон, хэрэглэгч болон бодлого тодорхойлогчдод санал, зөвлөмж боловсруулсан байна.