dc.description.abstract |
Судалгааны
ажлаар хэрэглэгчид сошиал дэх зар сурталчилгааны контентыг үнэлэхэд ямар хүчин
зүйл илүү сэтгэгдэл төрүүлж буй болон үл сэтгэгдэл төрүүлж байгаа контентын
төрөл хэлбэрүүдийн тодорхойлж үүн дээр үндэслэн тус үүрэн холбоо оператор
компаниудад санал зөвлөмж бэлдсэн болно. Судалгааны ажлыг ажиглалтын, асуулгын
судалгаан дээр гарсан үр дүнг бататгах зорилгоор туршилтын судалгааг хийсэн.
Судалгааны загварыг Испани улсын Pompeu Fabra Их сургуулийн судлаач Joan-Francesc
Fondevila-Gascón, Marc Polo-López, Josep Rom-Rodríguez, Pedro Mir-Bernal нарын 2019
онд хийсэн Social Media Influence on Consumer Behavior: The Case of Mobile Telephony
Manufacturers, Azarnoush Ansari, болон АНУ-ын Делавэрийн их сургуулийн судлаач Arash
Riasi нарын 2016 онд хийсэн “An Investigation of Factors Affecting Brand Advertising
Success and Effectiveness, UK Robert Gordon их сургуулийн судлаач Jialin Hardwick 2010,
Б.Жавзандулам Худалдан авах шийдвэр гаргалтанд фэйсбүүк дэх контентын үзүүлэх
нөлөө 2020 онд хийсэн судалгааны ажлуудын үндсэн дээр контентыг үнэлгээний
хэмжигдэхүүнүүдийг боловсруулж, 4 хүчин зүйл, 28 хувьсагч бүхий судалгааг нийт 389
хүнээс авсан бөгөөд шаардлага хангасан 370 хүн дээр шинжилгээ хийсэн. 4 хүчин
зүйлтэй байхаар сонгон авч судалсан. Асуулгын аргын үр дүнгээс хэрэглэгчдэд видео
контент, зурган мэдээлэл бүхий постер контент, бусад төрлөөсөө илүү сэтгэгдэл
төрүүлдэг, илүү товч тодорхой, инээдмийн өнгө аястай, сэтгэл хөдлөлд нөлөөлөхүйц,
байх нь илүү таалагддаг гэж үзсэн. Уг асуулгын, туршилтын судалгаагаар 4 үүрэн
холбооны оператор компаниудын сошиал дэх контентэд үнэлгээ өгч, уг хүчин зүйлс дээр
харьцуулалт хийж, улмаар үр дүнг нэгтгэн санал зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |
dc.subject |
Сошиал зар сурталчилгаа, контент, үүрэн холбоо, контентийн үнэлгээний хэмжүүр, хүргэж буй мессеж, бүтээлч байдал, агуулга, хүчин зүйлс |
en_US |