Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар гоо сайхны дэлгүүрийн худалдааны
ажилтнуудын өөрийгөө үр дүнтэй байлгах зан төлөв нь борлуулалтын гүйцэтгэлд
хэрхэн нөлөөлж болохыг судлахыг зорилоо. Судалгаанд анкетын аргаар 122
хүний өгөгдлийг хамруулсан ба судалсан онолын үндсэн дээр 9 хүчин зүйл бүхий
загвараар шинжилгээ хийсэн. Судалгааны дизайны дагуу 11 таамаглал тус бүрийн
хувьд хамаарлын ба регрессийн шинжилгээ хийснээр нийт 7 таамаглал
батлагдсан.
Судалгааны үр дүнгээр худалдааны ажилтны зан төлөв болох хүчин чармайлт, үр
дүнгийн хүлээлт, дасан зохицох худалдаа нь борлуулалтын гүйцэтгэлтэй
хамааралтай байлаа. Борлуулалтын гүйцэтгэлд нөлөөлж буй эдгээр хүчин зүйлсэд
худалдааны ажилтны өөрийгөө үр дүнтэй байлгах чадвар ихээхэн нөлөөлдөг
болохыг баталсан. Харин өөрийгөө үр дүнтэй байлгах чадварт менежерийн ба
хамтран ажиллагсдын хариу үйлдэл, өмнөх туршлага нөлөөлдөг байна. Тиймээс
удирдлагын хувьд худалдааны ажилтанд зайлшгүй байх ёстой зан төлөвийг
бүрдүүлэхэд чиглэсэн санал зөвлөмжүүдийг боловсруулах зорилгоор энэхүү
судалгааг гүйцэтгэсэн.