СЭЗИС - Бүтээлийн сан

ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ ЗАН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ /ЦАХИМ ХУДАЛДААНЫ ВЭБ САЙТУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Батбилэг, Сийлэн
dc.date.accessioned 2021-06-28T03:01:39Z
dc.date.available 2021-06-28T03:01:39Z
dc.date.issued 2021-06-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2514
dc.description.abstract Хэрэглэгчийн цахим худалдан авалтын зан төлөвийн талаар судалгааны ажлууд, ном зохиолууд хэрэглэгчийн зан төлөвийн салбарт элбэг хэдий ч хөгжиж буй орнуудын хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв бүрэн гүйцэд судлагдаагүй хэвээр байна. Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын цахим худалдааны зах зээл дээрх хэрэглэгчдийн хэв маягийг тодорхойлохыг зорьлоо. Судалгааны ажлын хүрээнд дараах хувьсагчуудыг хамруулсан болно. Үүнд: цахим худалдааны хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал, эрсдэл, гедоник сэдэл, вэб сайтын бүтэц, дизайн, хэрэглэгчийн итгэл, аюулгүй байдал болон хямралын үеийн худалдан авах зан төлөвүүд тус тус багтана. Анхдагч мэдээллийг цахим худалдан авагчдын дунд анкет боловсруулан асуулгын аргаар цуглуулсан бол хоёрдогч мэдээллийг интернэт орчинд хэрэглэгчдийн зан төлөв болон цахим худалдааны салбарт өмнө нь хийгдсэн судалгааны ажил, ном, тайланг тус тус ашигласан болно. Судалгааны үр дүнд эмпирик шинжилгээний арга ашиглан корреляцын шинжилгээг SPSS программ ашиглан боловсруулав. Судалгааны үр дүнгээс үзэхэд хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал, эрсдэл болон хэрэглэгчдийн сэтгэл зүйн хүчин зүйлс нь цахим худалдан авалтад чухал нөлөө үзүүлж байна. Хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал болон сэтгэл зүйн хүчин зүйлс нь хэрэглэгчдийн худалдан авах хандлагад эерэг нөлөө үзүүлдэг бол хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэл нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. Харин вэб сайтын дизайн болон гедоник сэдэл нь төдийлөн ач холбогдолгүй болох нь судалгааны үр дүнд гарсан. Монгол хэрэглэгчдийн дунд сэтгэл зүйн хүчин зүйлс нь хамгийн өндөр корреляцтай хувьсагч юм. Өөрөөр хэлбэл, Монгол хэрэглэгчдийн вэб сайтад итгэх итгэл болон мэдээллийн аюулгүй байдал нь цахим худалдан авалтын хэв маягийг тодорхойлоход хамгийн чухал. Мөн Монгол улсад цахим худалдааны хууль эрх зүйн орчин бүрэн хөгжөөгүй, хэрэглэгчид хууль эрх зүйн талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Энэ асуудал нь цахим бизнес эрхлэгч болон хэрэглэгч хоорондын итгэлцлийн алдагдлыг бий болгож байна. Энэхүү судалгааны ажил нь цахим худалдааны зах зээлд оролцогч талуудад худалдан авалтад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдлэг, ойлголтыг өгөх, санал зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject Цахим худалдан авах зан төлөв, цахим худалдаа, хэрэглэгчийн зан төлөв, хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал, хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэл, гедоник сэдэл, итгэлцэл, TAM болон TPB загвар. en_US
dc.title ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ ЗАН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ /ЦАХИМ ХУДАЛДААНЫ ВЭБ САЙТУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах