СЭЗИС - Бүтээлийн сан

Татварын хяналт шалгалтын эрсдэл, түүнийг бууруулах боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Мягмаржаргал, Насанжаргал
dc.date.accessioned 2021-06-26T08:42:19Z
dc.date.available 2021-06-26T08:42:19Z
dc.date.issued 2021-06-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2509
dc.description.abstract Татварын алба нь зөвхөн хяналт шалгалтыг хийхээс гадна татвар төлөгчдөд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх нийтлэг гарч байгаа зөрчилтэй холбоотой сургалт семинарыг зохион байгуулах татвар төлөгчидтэй хамтран ажиллах чиг үүргийг хүлээж байгаа юм. Хэдийгээр татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа ч нөгөө талаас татварын улсын байцаагчид үүсэх эрсдэлээс мөн урьдчилан сэргийлж байгаа юм. Гэвч ганцхан энэ журмыг үндэслээд хяналт шалгалтыг хийхэд учир дутагдалтай байгаа юм. Учир нь салбар салбарын онцлог, татварын тайлагналын байдал харилцан адилгүй байдаг мөн тухайн салбарт чиглэсэн хяналт шалгалтын гарын авлага байхгүй байгаа нь татвар төлөгчид болон татварын улсын байцаагчид эрсдэл үүсэх боломжтой. Уг судалгааны ажлын зорилго нь татварын эрсдэлийн үнэлгээгээр татварын хяналт шалгалтад хамруулж буй татвар төлөгчид хяналт шалгалтыг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хяналт шалгалтын явцад татвар төлөгч болон татварын ажилтанд учирч болох эрсдэлийг бууруулах боломж бүхий барилгын салбарын татварын хяналт шалгалт хийхэд ашиглах гарын авлагыг боловсруулах явдал юм. Судалгааны ажлын зорилгын хүрээнд 5 үндсэн зорилт дэвшүүлэн энэхүү сэдвийн хүрээнд татварын хяналт шалгалтын олон улсын туршлага, татварын хяналт шалгалтын өнөөгийн байдлыг судалж онолын тойм бэлтгэлээ. Судалгааны хэсэгт Барилгын салбарт хяналт шалгалтыг хийхэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлохын тулд Татварын албаны хяналт шалгалтын тасгийн байцаагч нараас авсан судалгаанд үндэслэн барилгын салбарын татварын хяналт шалгалтын гарын авлагыг боловсруулсан болно. en_US
dc.subject татварын хяналт шалгалт, барилгын салбарын хяналт шалгалт, хяналт шалгалтын гарын авлага en_US
dc.title Татварын хяналт шалгалтын эрсдэл, түүнийг бууруулах боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах