dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд манай улсад Үе хоорондын ялгаатай байдлын талаар ихээхэн яригдах болсон бөгөөд мөн цахим худалдаа эрчимтэй өсөж байгаа билээ. Иймээс эдгээрийн хоорондын хамаарлыг тооцоолж гаргаснаар цаашид үе бүрийн хэрэглэгчдэд хүрч ажиллах өөрсдийн бизнесийн хүрээг өргөжүүлэх боломжтой гэж энэхүү сэдвийг судлах болсон.
Монгол улсын хувьд 18 дээш насны 2 сая гаруй иргэдтэй бөгөөд давтагдсан тоогоор 5,5 сая интернет хэрэглэгчтэй цахим худалдааны хувьд нарийн хууль эрх зүйн заалтгүй байна. Нийтдээ 105 гаруй цахим худалдааны вебсайттай хэдий ч 70 орчим нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн гол тоглогч нь Shoppy.mn байна.
Судалгааны үр дүнгээс харвал залуу үеийнхэн цахим худалдааг эерэгээр харж, ашигладаг бол өмнөх үеийн хэрэглэгчид эрсдэлтэй гэж үзэж бага хэрэглэдэг, ихэнх нь худалдаа хийдэггүй байна. Мөн залуу үеийнхэн интернетэд илүү их цаг зарцуулдаг бөгөөд интернетэд хандах хандлага нь илүү эерэг байгаа нь харагдаж байна. Харин өмнөх үеийн хэрэглэгчдийн хувьд өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдэл, үнэлгээ болон олон төрлийн бүтээгдэхүүний сонголттой байдал тэдгээрийн талаар мэдээлэл их байх нь сэдэл төрүүлэх гол хэрэгсэл болдог байна.
Дээрх үр дүнгүүдэд үндэслэн дүгнэлт гаргаж цахим худалдааны салбарын бизнес эрхлэгчдэд хэрэглэгчдээ татах болон бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарах санал зөвлөмжийг боловсруулсан. |
en_US |