Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын өрхүүдийн орлого, зардал, өрийн өнөөгийн байдал болон сүүлийн 15 жилийн хугацааны өөрчлөлтийг харьцуулан судалж өрхийн амьжиргааны түвшинд өрхийн орлогын өөрчлөлт, хэрэглээнээс гадна иргэдийн өрийн үлдэгдэл, тэр дундаа ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Судалгаандаа Үндэсний Статистикийн хорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны өгөгдлийг ихэвчлэн ашигласан ба өрхийн зээлийг ангиллаар нь дамжуулан кластерт хуваах шинжилгээ хийж дүгнэлт өгсөн бол регрессийн шинжилгээгээр өрхийн орлого болон хэрэглээний хамаарлыг Кейнсийн загварт тулгуурлан тодорхойлсон.