Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар нийслэл Улаанбаатарын Гачууртад байрлах 1га эзэмшил газарт “Дельта констракшн” компани барихаар төлөвлөж буй “Туул Крийк” нэртэй 32 айлын амины сууцны ерөнхий төлөвлөлт болон сууцны төлөвлөлтөд санал өгөх, төслийг гүйцэтгэх болон идэвхжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж, санал өгсөн. Уг төсөл нь зэрэглэлийн хувьд дундаж эрэмбэд орох бөгөөд дундаас дээш түвшний
орлоготой, бага насны хүүхдүүдтэй, харьцангуй залуу гэр бүлүүдийг зорилтот
хэрэглэгчид хэмээн үзэж, тэдний боломж, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Үнийн хувьд зах зээлийн дундаж байх бөгөөд өрөөний
зохион байгуулалтад ашиггүй талбай байхгүйгээр төлөвлөж байна. Мөн бусад ижил
төрлийн хотхонуудын хувьд сууцны талбайд гаражийн талбай нэмэгдсэн байдаг нь
тухайн амины орон сууцны талбайг ихэсгэж, үнийг нэмэгдүүлдэг бөгөөд “Туул Крийк”
төслийн хувьд 34 машины гараж тусад нь барьж борлуулахаар төлөвлөж байгаа нь
хэрэглэгч хүссэн тохиолдолд гараж худалдаж авах боломжийг олгож байгаагаараа
онцлогтой гэж үзэж байгаа юм.