dc.description.abstract |
Өнөөгийн цахим худалдааны хурдацтай хөгжил нь Монгол Улсад ч эрчимтэй мэдрэгдэж байгаа бөгөөд үүнд интернет хэрэглэгчдийн хурдацтай өсөлт мөн технологийн үсрэнгүй өсөлт хөгжил хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь дамжиггүй юм. Цахим худалдааны тогтвортой хэрэглээнд нөлөөлж буй хүчин зүйлс нь цар тахлын үед хэрхэн яаж нөлөөлж буйг мөн хэрэглээний чиг хандлага, өөрчлөлтүүдийг тодорхойлоход энэхүү судалгааны ажил чиглэсэн. Мөн судалгааны ажлын онолын судалгааг хийх явцад тогтвортой хэрэглээ гэдэг нь онолын түвшинд шууд утгаараа биш “Sustainable consumption” буюу “Тогтвортой хэрэглээ гэдэг нь хэрэглэгчид дэлхийн нөөцөд хохирол учруулахгүйгээр ирээдүй хойч үеэ эрсдэлд оруулалгүй, өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор ногоон амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг хэлнэ (Rajat Sharma, Mithileshwar Jha, 2017)” гэж тодорхойлгосон байсан бөгөөд энэ нь судалгааны ажлын зорилготой шууд утгаараа нийцэхгүй байсан хэдий ч онолын судалгааг дэлгэрүүлэн судалж “Sustainable consumption”-тай нийцүүлэн онолын судалгааг хийсэн болно |
en_US |