Хураангуй:
НӨАТУС нь 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлэснээр ДНБ-д эзлэх далд эдийн засгийн хэмжээ 2015 онд 15.7 хувь байсан бол 2018 онд 9.2 хувь болж нийт 6.5 хувь буурчээ. Мөн хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх 2015 онтой 2019 оныг харьцуулахад төсвийн орлого 10 их наяд хүрч 81 хувиар, татварын орлого 90 хувиар, НӨАТ-ын орлого 2.4 тэрбум хүрч 137 хувиар, ААНОАТ-ын орлого 141 хувиар, ХХОАТ-ын орлого 78 хувиар тус тус өссөн нь НӨАТ нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна бусад татварыг хянах хяналтын механизмийг бий болгож байгаа харуулж байна.
Шинэчилсэн хуулийн хүрээнд НӨАТ суутган төлөгч, НӨАТ төлөгч гэсэн ойлголтыг хуульчилж өгсөний дагуу НӨАТУС-ын үр дүнд 2016-2019 оны хооронд НӨАТ суутган төлөгчдийн тоо 40169 болж 24 хувиар, и-баримт цахим системд бүртгэлтэй НӨАТ төлөгчдийн тоо 911707 болж анх нэвтэрч байсан үеэс 47 хувиар, эдгээр татвар төлөгчдийн НӨАТУС-ын урамшууллын буцаан олголтын хэмжээ 78 хувиар тус тус өсчээ.
Иргэдийн анхаарлын төвд НӨАТУС-ын урамшууллын хэлбэрүүд болох 2 хувийн буцаан олголт болон НӨАТ-ын сугалааны талаар судалгаа хийсний үр дүнд НӨАТ-ын урамшууллын 2 хувийн буцаан олголтын хэмжээг өөрчлөх нь төсөвт ирэх ачааллыг нэмэгдүүлэн улмаар өнгөрсөн 5 жилийн амжилтаас ухрах, Ковид-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн зогсонги байдлыг давж гарахад хүндрэл учруулж болзошгүй тул НӨАТУС хэмээх завины урамшууллын буцаан олголт хэмээх сэлүүрийг 2 хувийн буцаан олголттой хэвээр үлдээж цааш хөдлөн, харин НӨАТ-ын сугалаа гэх сэлүүрийг урамшууллын хамгийн бага хонжворыг МУ-ын хамгийн том мөнгөн тэмдэгт болох 20 мянган төгрөг болгон бууруулж сард 2 удаа тохирол явуулах байдлаар давтамжийг ихэсгэснээр иргэдийн сугалаанд итгэх итгэл, худалдан авалт шаардах идэвхийг өсгөж улмаар НӨАТ-ын хяналтын үүргийг нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэж байна.