dc.description.abstract |
Судалгааны ажлаараа зээлийн мэдээллийн санд өгөгдөл нийлүүлэгдэж буй протоколыг үндэслэн зээлийн мэдээллийг нийлүүлэх этгээдийн зээлийн мэдээллийн санг технологид суурилан хөгжүүлэх хандлагыг судлах, загварыг шинэчлэхэд хийгдэх боломжит хувилбарыг тодорхойлох судалгааг хийлээ.
Монголбанкны зээлийн мэдээллийн сан /цаашид ЗМС гэх/ нь нийт 12 арилжааны банк, МУХБ, 397 ББСБ, 97 ХЗХ, ЗБДС, ТОССК, МИК, УБЕГ, НДЕГ, Төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, даатгал, лизингийн болон харилцаа холбооны компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн 533 байгууллагатай мэдээлэл солилцож байна. Судалгаа шинжилгээний арга аргачлалдаа олон сонголтот болон нээлттэй асуулга бэлдэн зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгчдээс асуулгын аргаар 223 мэдээлэл нийлүүлэгчдээс судалгааны өгөгдөл цуглуулсан ба үр дүнг IBM SPSS 23 (Statistical Package for the Social Sciences), Microsoft office 2016 програмуудыг ашиглан боловсруулсан.
Нээлттэй асуултанд хариулт өгсөн байдлыг шинжлэхэд “Зээлдэгчдийн мэдээлэл дэлгэрэнгүй байх, мэдээллийг ашиглахад хүртээмжтэй, апплейкшн ашиглаж мэдээлэл харах, хандалтаар нь байршил тодорхойлох боломжтой болгох, дата багтаамж даах боломж, программ хангамж нийлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах” гэсэн хариултын утгын давтамж ихээр давтагдсан байна.
ЗМС-н програмд мэдээлэл нийлүүлэх загварын шинэчлэлтэнд чухал ач холбогдолтой гэсэн үзүүлэлтээр i) зээл төлөх чадвар, ii) өр, орлогын харьцаа, iii) харилцагчдын өрхийн хэрэглээ, зардал iv) хадгаламж эзэмшиж байгаа байдал зэргийг тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Эдгээр мэдээллийг нийлүүлснээр санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах мэдээллийн эх үүсвэр бий болсон байна.
iv
Энэхүү судалгааг үргэлжлүүлэн өргөтгөн хийснээр зохицуулагч байгууллагын хяналт шалгалт, макро түвшний шийдвэр гаргалтын шинжилгээнд ашиглах ач холбогдолтой мэдээллийн загварын хувилбарыг бий болгох боломжтой юм.
Судалгааны үр дүнд ЗМС-г хөгжүүлэх хуулийн этгээдэд үйл ажиллагаатай нь холбоотой 6 санал, зөвлөмж, ЗМА загварыг шинэчлэхэд хийгдэх боломжит хувилбарыг боловсруулахад 2 санал зөвлөмжийг тус тус өглөө. |
en_US |