СЭЗИС - Бүтээлийн сан

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гарамдорж, Гантулга
dc.contributor.author Шадав, Амаржаргал
dc.date.accessioned 2021-06-25T10:25:44Z
dc.date.available 2021-06-25T10:25:44Z
dc.date.issued 2021-06-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2494
dc.description.abstract Монгол улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 10 жилд дунджаар жил бүр 5-8 хувиар тогтмол нэмэгдэж байна. Тиймээс эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх, шинээр эх үүсвэрүүд барих шаардлагатай. ЦЭХ-ний хэрэглээний 80%-ийг дотоодын эх үүсвэрүүдээс хангаж, ОХУ болон БНХАУ-аас импортоор 20% орчим хувийг авч хэрэглэдэг. 2019 онд дотоодын үйлдвэрлэлийн нийт ЦЭХ-ний 91%-ийг дулааны цахилгаан станц, 8,1%-ийг нар, салхины эх үүсвэрээр, 1,2%- ийг усан цахилгаан станц, 0,04%-ийг дизель цахилгаан станц бүрдүүлсэн. ЦЭХ-ний хэрэглээний ихэнх хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэн хангаж байгаа хэдий ч оргил ачааллын үед нийт үйлдвэрлэл нь хэрэглэгчийн хэрэгцээг хангаж хүрэхгүй байгаа бөгөөд станцуудын нийт хүчин чадал тулсан, тоног төхөөрөмжийн насжилт, элэгдэл их, бага чадлын станцуудынхаа өндөр өртөгөөр эрчим хүч үйлдвэрлэсэн өртгийг том станцууд нь нөхөж алдагдалтай ажилладаг. ЭХС дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж хүрэхгүй хоёр хөрш улсаасаа өндөр үнээр ЦЭХ импортлон авч эрчим хүчний хувьд бусдаас хараат байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хувьд асар их хохиролтой юм. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогот 2023 он гэхэд дотоодын ЦЭХийг бүрэн хангах, цаашлаад эрчим хүч экспортлогч орон болох төлөвлөгөөтэй. Гэвч зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй саарсан, Засгийн газар, улс төрийн байгууллагуудаас шалтгаалж шийдвэр гарахгүй хойшилсон, хөрөнгө оруулагчгүй болж гацсан асуудал байсаар байна. Одоогийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэн өргөтгөх төлөвлөгөөтэй станцууд, шинээр барих станц, СЭХ-ний эх үүсвэрүүдийн нөөц бололцоог судлан гаргаж, ЦЭХ-ний хэрэглээг дотооддоо бүрэн хангах, импортыг багасгах боломжийг судалснаар ЭХС-ын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохыг зорив. en_US
dc.subject Эрчим хүчний систем, Сэргээгдэх эрчим хүч, Нэгдсэн сүлжээний дүрэм, Зах зээлийн өрсөлдөөн, Экспорт, Импорт, Цахилгаан энерги зай хураагуур en_US
dc.title Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага en_US
dc.title.alternative Current state of the energy sector and development trends en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Алтангэрэл, Одгэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах