dc.description.abstract |
Дэлхий дахинд хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалах, банкны дампууралтай холбоотой үүсэх асуудал, авах арга хэмжээний тухай 1820-1830 онуудад анх тавигдаж эхэлсэн бол Монгол Улс дэлхийн санхүүгийн хямралтай холбогдуулан 2008 онд анх Хадгаламжийн баталгааны тухай хууль гаргасан нь Хадгаламжийн даатгалын тогтолцооны эхлэл байсан юм. УИХ-аас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 онд баталснаар Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдаж Монгол Улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтэрсэн.
Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж байх үед банкны салбар нь санхүүгийн зах зээлийн 97%-ийг дангаараа бүрдүүлж байв. Гэвч жил ирэх бүр банкны салбарын эзлэх хувийн хувь улам бүр агшсаар өнөөдөр 93%-д хүрээд байна. Эдийн засаг өсөх, санхүүгийн систем хөгжихийн хэрээр банк санхүүгийн салбарт системийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, шинэ нөхцөл байдал, шинэ сорилт бий болж буй тул үүнд бэлтгэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, цаашдын хөгжлийн чиглэлээ тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд тус ажлаар хадгаламжийн даатгалын тогтолцоог онолын талаас нь тайлбарлаж, МУ-ын хадгаламжийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлын үнэлж, хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн зах зээлийн шаардлагыг хангасан ХДК-ийн хөгжлийн арга замыг тодорхойлохыг зорилоо. Судалгааны ажлын дүгнэлт, гарах санал зөвлөмж нь ХДК-ийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн системийн өөрчлөлтөнд хэрхэн тохиромжтой зохион байгуулагдах, чиг үүрэг, даатгалын хамрах хүрээ, хяналтын тогтолцоог хөгжлийн үе шатуудад хэрхэн уялдуулах, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлох практик ач холбогдолтой болно. |
en_US |