Хураангуй:
Угаалгын машин нь төрөл бүрийн хувцасыг бие махбодийн хүчин чармайлтгүйгээр угаахад ашигладаг машин юм. Угаалгын машин нь хэрэглэгчид үйл ажиллагааг нь хянахгүйгээр автоматаар хувцас угаах боломжийг олгодог. Энэ нь шаардлагатай хэмжээний ус, угаалгын нунтагыг автоматаар авдаг бөгөөд сонгосон горим, хувцасны хэмжээгээр угаах, зайлах, хатаах хугацааг автоматаар тохируулдаг. Хувцасыг угаах байрлалаас хамааран 2 төрлийн угаалгын машин байдаг: Дээрээ хаалгатай /хөдөлгүүр нь хөндлөн чигт эргэдэг/ ба урдаа хаалгатай/хөдөлгүүр нь босоо чигт эргэдэг/ угаалгын машин. Энэхүү судалгааны хүрээнд 361 хүнээс асуулгын аргаар судалгаа авч боловсруулан шинжилж, зах зээлийн гадаад орчныг судлан, өрсөлдөгчийн шинжилгээ хийн, зах зээлийн ерөнхий нөхцлийг гаргасан. Салбарын өсөлт, орон сууцны зах зээлийн өсөлт, нийлүүлэлт, зээлийн хүүний бууралт, технологийн дэвшил буюу дэлхийн чиг хандлага нь бүрэн автомат угаалгын машины зах зээлд нэвтрэгсэдийн хувьд эерэг нөлөөллийг үүсгэнэ. Харин салбар дахь шинээр нэвтрэгсэд болон өрсөлдөөний эрчимжилтийн аюул их байгаа бөгөөд энэ нь шинээр нэвтрэгсэдийн хувьд хүндрэл буюу саад бэрхшээл үүсгэж байна. Бүрэн автомат угаалгын машины хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нь урдаа хаалгатай, цагаан цайвар өнгөтэй, 7-10кг хүчин чадалтай байна.