dc.description.abstract |
Их, дээд сургуулийн засаглалын тухай ойлголтыг 1970 -аад оноос эрчимтэй судалж
эхэлсэн бөгөөд товчхондоо засаглал нь их сургуулийн стратегийн хөдөлгөгч хүч,
боломжит оюуны нөөцийг үйл ажиллагааны болон оюуны хөрөнгө болгон үр дүнтэй
хувиргах чадвартай индикатор буюу (Bratianu, Intellectual Capital of the European
Universities., 2014) их сургуулийн засаглал нь эрдэм шинжилгээ, судалгааны эрх чөлөөг
хангах, боловсролын чанарыг дээшлүүлэх, оролцогч талуудын хэрэгцээ шаардлагад
нийцүүлэн шийдвэр гаргах тухай ойлголт юм.
Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, Төрөөс боловсролын
талаар баримталж буй бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дээд
боловсролын чанарын асуудал, тэгш, хүртээмжтэй бус байдал зэрэг асуудлууд дээд
боловсролын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй сургуулиудийн хувьд тулгараад байна.
Иймээс их сургуулийн засаглалын тохируулга хийх замаар их, дээд сургуулийн
сургалтын чанарыг сайжруулах боломжийг эрэлхийлж ХХИС -ийн засаглалыг
бэхжүүлэхэд Гүйцэтгэх захирлын Удирдах зөвлөлтэй хамтран ажиллахад гүйцэтгэж буй
үүрэг, түншлэлийг үнэлгээ хийлээ.
Монгол улсын дээд боловсролын салбарт 2020- 2021 оны хичээлийн жилд нийт 88
их, дээд сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаагаас хувийн хэвшлийн 21 их
сургууль байна. Эдгээр 21 их сургуульд хэлбэрийн болон засаглалын түүврийн
хязгаарлалт хийж 12 их сургуулийг сонгон авч хагас бүтэцлэгдсэн ярилцлагын аргаар
чанарын судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын 40% нь дээд боловсролын салбарын
өнөөгийн бодлого, сургалтын чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хэрэгцээ, шаардлага
үүсэж засаглалын шинэчлэлийг хийж эхэлсэн бол 60% нь өмчлөлийн хэлбэрээ хадгалсан,
уламжлалт зохион байгуулалттай байсан.
Судалгааны үр дүнгээс харахад засаглалын уг хэлбэр нь УЗ болон ГУ -ын түншлэл,
үйл ажиллагаатай шууд хамааралтай буюу засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлж буй
оролцогчдын хувьд УЗ -ийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлж, УЗ -ийг сургах, харилцаа
холбоог сайжруулах зорилгоор нээлттэй, ил тод тайлагнаж байсан. Харин уламжлалт
зохион байгуулалттай оролцогчдын хувьд үүсгэн байгуулагч нь УЗ -ийн даргын албан
үүргийг хашдаг, УЗ -ийн гишүүдийн 60% нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байдаг зэрэг
нь ГУ -ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, байнгын хяналт тавьдаг зэрэг нь
засаглалын хувьд хор нөлөө учруулж буй томоохон шалгуур болж байна.
Иймд их дээд сургуулийн сайн засаглал оршин тогтнож байгаа эсэхийг их
сургуулийн бие даасан байдал, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн өмнө тайлагнах санхүүгийн
тооцоолол, стратегийн төлөвлөлт, их сургуулийн зорилт, санхүүжилтийн эх үүсвэрийн
олон талт байдал, боловсон хүчний бие даасан байдал, төсөв, аудит зэрэг илтгэх боловч
манай улсад их сургуулийн засаглалын үндсэн тогтолцоо бүрэн бүрдээгүй мөн тодорхой
бус байдалтай байна. Иймд засаглалын тогтолцоог шинэчлэн өөрчилж, их сургуулийг
хөгжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд хамгийн тохиромжтой засаглалын
хэлбэрийг сонгох, засаглалын өөрийн үнэлгээг хэрэгжүүлэх нь чухал байна |
en_US |