Хураангуй:
Хөрөнгийн зах зээлийн гол оролцогчдын нэг болох хувийн хөрөнгө оруулалтын сангийн оролцоог олон улсын түвшинд болон Монгол Улсын хувьд харьцуулан судаллаа. Түүнчлэн хувийн ХОС-гийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудал, учирч болзошгүй шууд болон шууд бус эрсдэлүүдийг тодорхойлж бууруулах арга замыг боловсруулах үүднээс олон улсын практикийг судалж, эрсдэлийн үнэлгээ хийн, эрэмбэлж, үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.