dc.description.abstract |
Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн уул уурхайн салбарын байгууллагуудын үйл
ажиллагаанд өөрчлөлт орсон. Цар тахлын нөлөөгөөр уул уурхайн салбарын хүний
нөөцийн бодлогот ажилтны эрүүл мэндийн бодлого, зайнаас ажиллах систем, ажлын
байрны цомхотгол түр зогсолт, гадаад ажилтнуудыг нутагт нь буцаан Монгол
ажилтнуудаар ажил үүргийг гүйцэтгүүлэх гэх мэт голлох дөрвөн өөрчлөлт гарсан. Харин
энэхүү өөрчлөлтийн хүрээнд байгууллагын анхан шатны удирдлага, менежерүүдийн
хандлага, удирдлагын хэв маяг хэрхэн хамааралтай байгааг судалсан. Судалгааны дүнд
удирдлагын манлайллын хэв маяг нь цар тахлын нөлөөллөөс шалтгаалан гарсан
өөрчлөлттэй хамаарал бага гарсан ба судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь өөрчлөлтийг
эрхэмлэсэн манлайллын хэв маягтай байгаа нь хямралын үед тохиромжтой биш ба
ажилтнуудыг илүүтэй ойлгох, үгээр урамшуулах, нийгэмд үүсэн нөхцөл байдлыг
ухамсарлан ажилтнуудаа уян хатан, зөөлөн системээр удирдах нь илүү үр өгөөжтэй. |
en_US |