СЭЗИС - Бүтээлийн сан

Ногоон хадгаламжийг банкны тогтвортой санхүүгийн эх үүсвэр болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Бямбажав, Балдорж
dc.date.accessioned 2021-06-25T07:40:31Z
dc.date.available 2021-06-25T07:40:31Z
dc.date.issued 2021-06-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2482
dc.description.abstract Судлаач миний бие судалгааны ажилдаа хадгаламжийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг олон улсын онолын болон эмпирик судалгаануудыг үндэслэн классик, неоклассик, сэтгэлзүй болон нийгэм, зан үйл, институцийн болон банкны системийн онолуудын хүрээнд тайлбарлан орууллаа. Тус судалгааны ажлаар ногоон хадгаламжийн шинэ бүтээгдэхүүний онцлог нөхцөл, хадгаламжид хандах хэрэглэгчийн зан төлвийг судалж, банкны тогтвортой санхүүгийн эх үүсвэр болгох боломжийг судлахыг зорилоо. Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан хэрэглэв. Чанарын судалгааны аргаар Монгол улсын 18-аас дээш насны нийт 517 иргэдээс цахим платформ ашиглан асуулгын аргаар түүвэр судалгаа авч, ногоон хадгаламжид иргэдийн хандах зан төлвийг судлав. Түүнчлэн хадгаламж хийхэд банк, сэтгэлзүй, зан үйл, нийгэм, хүн амзүйн үзүүлэлтүүд нь хэрхэн нөлөөлдөг таамаглалыг шалгав. Ногоон хадгаламжийг нэвтрүүлж түүнийг банкны тогтвортой санхүүгийн нэг эх үүсвэр болгох боломжийн талаар чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлагын аргаар Монголын ТОП-5 банкны удирдлагын төлөөллөөс мэдээлэл цуглуулав. Судалгааны өгөгдлийг шинжлэхдээ олон хүчин зүйлсийн ложистик регрессийн шинжилгээгээр хадгаламжид нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэв. Судалгааны хамааран буюу гол хувьсагчаар хадгаламжтай болон хадгаламжгүй бүлгийг авсан болно. Үл хамааран буюу нөлөөлөх хувьсагчаар хадгаламжид нөлөөлөх хүчин зүйлсийг оруулан тооцоолол хийж, статистик боловсруулалтад SPSS 25 программыг ашиглав. Чанарын судалгааны үр дүнг нэгтгэх, дүгнэх, бүлэглэх аргуудаар тайлбарлан бичив. Чанарын судалгааны үр дүнд оролцогчдын ихэнх хувь нь ногоон хадгаламжийн бүтээгдэхүүний 10 суурь нөхцөлийг дэмжиж байв. Мөн банкны зүгээс дэмжлэгтэй байх, дээд боловсролтой байх, тогтмол орлоготой байх, үрэлгэн бус хадгалах шинжийн зан төлөвтэй байх, нийгмийн ойрын хүрээлэл хадгаламжтай байх нь хадгаламж хадгалуулахад эерэгээр нөлөөлж байв. Чанарын судалгааны үр дүнд банкны удирдлагууд ногоон хадгаламжийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн, уг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд хууль эрх зүй болон банкны дотоод дүрэм, журмыг сайжруулах шаардлагатай төдийгүй хадгаламжид хандах иргэдийн зан төлвийг судлах хэрэгцээ чухал гэдгийг дурдаж байв. Судалгааны үр дүнгээс дүгнэхэд байгаль орчин, нийгэм эдийн засагт ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд иргэд болон банкны зүгээс эерэг хүлээлттэй байв. Банкны салбарын гол нийлүүлэгч болох иргэд, харилцагчдын зан төлвийг шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээнд харгалзан үзэх нь нэн чухал байв. Бодлого боловсруулагч нар төдийгүй банкны зүгээс дэмжлэгтэй байх нь иргэдийн хадгаламж хадгалуулах томоохон хөшүүрэг болж байв. Иргэдийн хувьд санхүүгийн боловсролыг үе шаттай авах, хөрөнгө хуримтлуулах, өвлүүлэх, нийгэмдээ үлгэр дуурайлал болох, мөнгийг зөв зарцуулах, хэмнэлттэй байх, нийгэм болон байгаль орчинд ээлтэй үйлчилгээг илүүтэйгээр сонгож байх нь чухал юм. en_US
dc.subject Ногоон хадгаламж, Тогтвортой санхүү, Тогтвортой банк, Тогтвортой хөгжил en_US
dc.title Ногоон хадгаламжийг банкны тогтвортой санхүүгийн эх үүсвэр болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах