dc.description.abstract |
Энэхүү дипломын aжлaaрaa финтек, арилжааны банкны зээлийн үйлчилгээ болон ашигт ажиллагааг онолын хүрээнд судалж, Монголын финтекийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллага болон банк бус санхүүгийн байгууллагын өнөөгийн байдлыг судалж, банкны ашигт ажиллагаанд финтекийн зээлийн бүтээгдэхүүний нөлөөлөх нөлөөллийг шинжилгээний үндсэн дээр тооцож, дүгнэлт санал зөвлөмж боловсрууллаа.
Банкны харилцагчдын интернет хандалт жил ирэх тусам өсөж мобайл банкны харилцагчид буурсаар байгааг өнөөгийн байдлын судалгаа болон түүвэр судалгаанаас харж болох юм. Энэ нь xaрилцaгчдын xувьд бaнкны бүтээгдэxүүн үйлчилгээг улaмжлaлт aргaaс илүү oнлaйнaaр aвax xaндлaгaтaй бaйгааг харуулж байна. Түүвэр судалгааны үр дүнгээс харахад банк санхүүгийн байгууллагаас зээл авсан хэрэглэгчдийн тоо харьцангуй их боловч цахимаар буюу финтекийн бүтээгдэхүүн ашиглан зээл авсан хэрэглэгчдийн тоо банк бус санхүүгийн байгууллагаас 14.15%-иар бага байгаа нь банкны финтекийн зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээ хангалтгүй байгааг харуулж байна. Банкууд нь одоогоор хадгаламж барьцаалсан зээлийг түгээмэл цахимаар олгож байгаа ба зарим нэг банкууд хэрэглээний зээл, цалингийн зээлийг олгодог байна. Тиймээс банкинд финтекийн зээлийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Мөн энэхүү судалгаанаас цахимаар зээл олгодог байх нь банкаар үйлчлүүлэх сонголтонд нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан юм. Тиймээс цахим зээлийн үйлчилгээгээ хөгжүүлэх нь банкны ашигт ажиллагаанд нөлөөлнө гэж үзсэн. |
en_US |