dc.description.abstract |
Баялгийн санг газрын доорх баялгийг одоогийн болон ирээдүйн үе хойчдоо тэгш, хүртээмжтэй хуваарилахын тулд ашигладаг бөгөөд дэлхийд хамгийн анхны баялгийн сан байгуулагдсанаас хойш 68 жил өнгөрчээ. Одоогоор нэг их наяд долларын хөрөнгөтэй хоёр ч баялгийн сан бий болж, бусад улс орнууд байгалийн баялаг гэдэг хязгаартай, хэзээ нэг өдөр дуусна гэдгийг эртнээс ойлгож орлогынхоо тодорхой хэсгийг хадгалсаар байна. Иймээс жишиг болж чадахуйц улсууд буюу хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж байгаа Норвеги, манай улстай улстай зэрэг гараанаас гарсан бөгөөд газар зүйн байршил, уур амьсгалын хувьд ч манай улстай ижил Казахстан, түүхий эдийн экспорт өндөртэй, баялгийн сангууд нь ил тод байдлаараа дээгүүр ордог Чили улсуудын баялгийн сангуудыг судалж, дүгнэлт хийж, судалгааны үндсэн дээр баялгийн сангийн жишиг загварыг боловсруулж, хэрвээ Монгол улс 2010 онд уул уурхайн орлогоос эх үүсвэр бүхий Хүний хөгжлийн санг байгуулахдаа боловсруулсан жишиг загвартай адилаар байгуулсан бол өнөөгийн байдлаар хэдий хэмжээний хуримтлалтай болох байсан мөн одоо буюу 2021 онд уг загвараар байгуулбал 10 жилийн дараах хуримтлалын хэмжээг тооцон гаргаж, дүгнэлт өгсөн болно. |
en_US |