СЭЗИС - Бүтээлийн сан

Төслийн эдийн засгийн үр өгөөжийн шинжилгээ - “Халимаг үхрийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Санжмятав, Өнөржаргал
dc.contributor.author Батбилэг, Хулан
dc.date.accessioned 2021-06-24T12:27:05Z
dc.date.available 2021-06-24T12:27:05Z
dc.date.issued 2021-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2468
dc.description.abstract Уг судалгааны ажил нь бүхэлдээ төсөл, түүн дээр хийх санхүүгийн болон эдийн засгийн шинжилгээ, мал аж ахуй, тэр дундаа үхрийн аж ахуйн талаарх судалгаа, тоон шинжилгээг агуулна. Одоо үед хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбар нийгэм, байгаль орчинд томоохон нөлөө үзүүлж байгаа хэдий ч энэ талаар санхүүгийн байгууллага, тэр дундаа залуу судлаач, шинжээчид тэгтэл их анхаарал хандуулахгүй байгаа нь энэхүү судалгааг хийхэд том түлхэц үзүүлсэн юм. Монгол улсын хэмжээнд малын тоо өсөөд байна уу, буураад байна уу гэдгийг хальт мэдээлэл өгч, хүмүүс анхаардаг хэдий ч өнгөцхөн сонсоод өнгөрөх нь элбэг. Гэтэл малын тоо нь өсөөд байгаа хэдий ч дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй, гадагш экспортын хэмжээ ч өсөхгүй байгаа нь чанаргүй олон мал үржүүлсэнтэй холбоотой гэж би болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага харж байна. Байгаль орчинд хамгийн ээлтэй мал амьтан нь үхэр ба үхрийн чанартай аж ахуйг хөгжүүлэх нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нэн тэргүүний ажил юм. Иймд уг судалгааны ажилд Монгол улсын мал аж ахуйн өнөөгийн байдал, үхрийн аж ахуйн үүсэл, онцлогийг судлах, үхрийн аж ахуйгаас гарах түүхий эд, орлого зэрэг нь өнөөдрийг хүртэл ямар байгааг судалж, өнгөрсөнтэй нь харьцуулах, Монгол улсад үржүүлж буй үхрийн үүлдэр, тэдгээрийг онцлогийн талаар судлах, тэр дундаа халимаг үхрийг яагаад үржүүлэх хэрэгцээтэй байгааг тайлбарлах, цаашлаад үхрийн аж ахуйгаас гарах санхүүгийн болон эдийн засгийн үр ашгийн шинжлэх зэргийг хийж гүйцэтгэлээ. en_US
dc.subject Төсөл, төслийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, эдийн засгийн шинжилгээ, мал аж ахуй, хөдөө аж ахуй, үхэр, үхрийн аж ахуй en_US
dc.title Төслийн эдийн засгийн үр өгөөжийн шинжилгээ - “Халимаг үхрийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах