Хураангуй:
Монгол улсад блокчэйн
технологид суурилсан Ардкойн цахим зоосыг Ард санхүүгийн нэгдэл зах зээлд
нэвтрүүлж байгаа бөгөөд Ардкойн нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард Холдингс)
болон түүний охин компаниудын үйл ажиллагаанд ашиглагдах урамшууллын оноо юм.
Энэхүү урамшууллын оноо нь хөрөнгө оруулагчдад Ард Холдингс болон түүний
хэрэгжүүлэх дижитал банкны бүхий л төсөлд хөрөнгө оруулах боломжийг нээж өгдөг
бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрд хэрэглэгчдэд тараагдах нэмэлт урамшууллын хэрэгсэл болон хөнгөлөлт болдог. Ардкойн нь зах зээлд нийт 5,158,308,000 ширхэг тоо хэмжээтэй хязгаарлагдмал нөөцтэй бүтээгдэхүүн бөгөөд 3 тэрбум гаруй ширхэг ардкойныг 1,7 сая иргэдэд тараасан байна. Ардкойн криптовалютыг цахим арилжааны
платформоор арилжаалах боломжтой бөгөөд эрэлт болон нийлүүлэлтээр үнэ тогтдог
юм. Ардкойны ханш 2020 онд дундажаар 20 төгрөг байсан бол 2021 он гарсанаас хойш 170-200 төгрөгийн ханшинд хэлбэлзэж байгаа нь эрэлт нэмэгдсэнийг илэрхийлж байна. Ардкойн нь бүтээгдэхүүн үйлчилгээнд дагалдах урамшууллийн оноо тул эрэлт нэмгдэж байгаа нь Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд үр ашиг болон эрсдэлүүд үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа учир шаардлагатай санхүүгийн шинжилгээг хийж судлан мөн үр дүнгээс шалтгаалж санал зөвлөмжийг боловсруулсан болно.