СЭЗИС - Бүтээлийн сан

ОНЛАЙНААР АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛТНЫ БҮТЭЭМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА /ЮНИТЕЛ КОМПАНИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Шагдар, Эрдэнэбуян
dc.contributor.author Гэрэлбаатар, Оюунтүлхүүр
dc.date.accessioned 2021-06-24T11:57:11Z
dc.date.available 2021-06-24T11:57:11Z
dc.date.issued 2021-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2465
dc.description.abstract Дэлхийн хэмжээнд Ковид-19 гэх вирус тараад байгаа энэ үед манай орны засгийн газар вирусын тархалтыг удаашруулах арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон бөгөөд бодлогын нэг нь нийгмийг, хүмүүсийг тусгаарлах явдал юм. Энэхүү бодлогын үр дүнд сургууль, ажлын байр, аялал жуулчлалын газруудыг тодорхойгүй хугацаагаар хааж, эсвэл алсын зайнаас ажиллаж, суралцах боломжийг олгосон. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл гэрээс ажил хийх нь ажилчдын бүтээмжид хэрхэн нөлөө үзүүлж байгаа нь маргаантай хэвээр байгаа учир судалгааны ажлын хүрээнд энэхүү сэдвийг сонгон авч, Юнител компанийн операторуудын жишээн дээр онлайнаар ажиллах болон ажилчдын бүтээмжийн хоорондын уялдаа холбоо, хамаарлыг илүү өргөн хүрээнд ойлгож, онлайнаар ажиллаж байгаа ажилтны бүтээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлж, эдгээр хүчин зүйлсийн нөлөөлөл нь бүтээмжид эерэг эсвэл сөргөөр нөлөөлж байгаа талаар судлах зорилгыг дэвшүүлсэн. Судалгааг хийхдээ ажилтны бүтээмжийг тодорхойлохын тулд анкетийн арга ашиглан нийт 65 оператороос онлайнаар судалгаа авсан. Асуулгын анкет нь нийт 3 бүлэг 47 асуултуудаас бүрдэх бөгөөд судалгааны загварыг судлаач Donny, S. (2020). - ийн “Ковид19-ийн үеэр гэрээс ажил хийх нь ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг илтгэх нь: Индонез улсын жишээн дээр” хийсэн судалгааны ажилд үндэслэн загварчилсан. Дээрх судалгааны ажлын хүрээнд ажилтны бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг ажлын орчин, ажлын сэтгэл ханамж, сэдэлжүүлэлт гэж тодорхойлон хувьсагчуудын хамт IBM SPSS-25 статистикийн программаар шинжилгээ хийн, үр дүнг боловсруулсан. Шаардлагатай шинжилгээнүүдийг хийсний дараа судалгааны ажлын хүрээнд дэвшүүлсэн таамаглалаа шалгах бүрэн боломжтой болсон. Таамаглалыг шалгахын тул корреляцийн шинжилгээ хийн, хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлахад судалгааны загварт ашигласан ажлын сэтгэл ханамж, сэдэлжүүлэлт, онлайнаар ажиллах зэрэг хүчин зүйлс нь ажилтны бүтээмжтэй эерэг хүчтэй хамааралтай байсан ба ажилтны бүтээмжид эерэгээр нөлөөлж байгаа нь батлагдсан. Харин онлайнаар ажиллах нь ажлын орчинд сөргөөр нөлөөлж байсан ба эргээд ажлын орчин нь ажилтны бүтээмжид сөргөөр нөлөөлж байсан en_US
dc.subject Ковид-19 вирус, ажилтны бүтээмж, ажлын орчин, гэрээс ажиллах en_US
dc.title ОНЛАЙНААР АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛТНЫ БҮТЭЭМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА /ЮНИТЕЛ КОМПАНИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах