Хураангуй:
Санхүүгийн үйлчилгээ тэр тусмаа арилжааны банкны үйлчилгээг хөдөө орон нутгийн харилцагчид төдийлөн сайн ашиглаж өөрт боломжийг олгож чадахгүй байна. Цахим интернэт банкны хувьд мөнгөн гүйлгээнээс гадна маш олон төрлийн санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээг өөртөө цогцлоож жил ирэх тусам технологийн дэвшил хөгжилтэй зэрэгцэн үйлчилгээ хүртээмжээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Дэлхий нийтээрээ цар тахлын аюултай өвчинтэй тэмцэж буй энэ үед ямар ч төрлийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүртээмжтэй аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй алсын зайнаас авах нь хамгаас чухал байна. Иймээс би орон нутагт цахим банкны үйлчилгээг хөгжүүлж санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч аль талдаа ашигтай эрсдэлгүй нөхцөлийг бий болгож цахим банкийг үйлчилгээ бус хэрэглээ талаас нь хөгжүүлж нэмэгдүүлэхийг зорив. Тиймээс эхлээд орон нутгийн иргэдийн цахим банкны хэрэглээг судлах шаардлагатай гэж үзэж байна.