Хураангуй:
Аливаа бизнесийн байгууллагын хувьд хэрэглэгчийн сэтгэл ханамж нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын орчин үеийн чиг хандлагыг илэрхийлдэг бөгөөд жинхэнэ хэрэглэгчид төвлөрсөн менежмент болон соёлыг хөгжүүлэхэд тусалдгаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд Финтек буюу санхүүгийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд үүний ачаар цахим төлбөр тооцоо хийх болон санхүүгийн үйлчилгээг гар утаснаасаа түргэн шуурхай авах боломж хэрэглэгчид бий болж байна. Санхүүгийн зах зээлд энэхүү чиглэлийн аппликейшнүүд маш олон сонголттой болж байгаа ба тэдгээрийн нэгэн жишээ “All-in-One” буюу санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон гэх давуу тал бүхий “Ард” аппликейшны хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийн зарим санал зөвлөмжийг боловсрууллаа.