Хураангуй:
Өнөөдрийн технологийн хөгжил нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар, худалдан авалтын сонголтыг нэмэгдүүлэхээс гадна бүх зүйлийг нэг товшилтоор л олж авах боломжийг бий болгосн. Энэ нь компаниудыг бараа бүтээгдэхүүнээ зарахаас илүү үйлчилгээ рүү голлосон маркетинг хийхэд хүргээд байна. Улс орнуудын ресторан нийтийн хоолны үйлчилгээний салбарын орлого нь ДНБ-д их хувь нэмэр оруулдаг бөгөөд одоо хөгжиж буй орнууд технологийн хувьсгалын улмаас хүссэн, хүсээгүй үйлчилгээнд суурилсан эдийн засагтай улс болж байна. Улс орнуудын ДНБ-д гарсан энэхүү томоохон өөрчлөлт нь судлаачид болон компаниудад маркетинг дахь үйлчилгээний үүрэгийн талаар бодоход хүргээд байна.
Тэгвэл бид үйлчилгээний үүргийг ярихын тулд үйлчилгээ давамгайлсан логикийг (S-D Logic) судлах хэрэгтэй болдог. Үйлчилгээнд давамгайлсан логик (S-D Logic) нь маркетингийн хувьд харьцангуй шинэ нэр томъёо бөгөөд сүүлийн арван жилийн турш судлаачид энэ чиглэлд анхаарлаа хандуулах болсон (Xie, Bagozzi, & Troye, 2008). S-D логикийн боловсруулалтын нэг нь хэрэглэгч бизнесүүдийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэхэд тусалдаг, үргэлж үнэ цэнийг хамтран бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг
Үнэ цэнийг хамтран бүтээн гэдэг нь үнэ уэнийг хамтран бүтээх хэрэглэгчийн зан
төлөвийг хэрэглэгчиддээ суулгах шаардлагатай болдог. Энэ нь хэрэглэгчийн оролцооны
зан төлөв, хэрэглэгчийн иргэний зан төлөв гэх хоёр гол хэмжүүртэй. Энэхүү судалгаа нь
ресторан нийтийн хоолны салбарт хэрхэн хэрэглэгчтэйгээ үнэ цэнийг хамтран бүтээх,
үнэ цэнийг хамтран бүтээх хэрэглэгчийн зан төлөвүүдийн талаар тодорхой ойлголт өгч,
ашиг тусыг нь мэдрэхэд бага ч гэсн хувь нэмэр оруулна байх гэдэгт итгэж байна.