СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Ганболд, Болдням
dc.date.accessioned 2021-06-24T06:01:37Z
dc.date.available 2021-06-24T06:01:37Z
dc.date.issued 2021-06-24
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2452
dc.description.abstract Судалгааны ажлаараа Монгол улсын Засгийн газрын гадаад өрийн хүрээнд тогтвортой байдлын шинжилгээ хийн, эдийн засагт учруулж буй нөлөөллийг судалж, дүн шинжилгээ хийн тодорхойлохын тулд сэдвийн хүрээнд шаардагдах онол, арга зүйг судлаж МУЗГ-ын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан ижил түвшний орлоготой улсуудын гадаад өр болон эдийн засгийн өнөөгийн байдлыг харьцуулан судлаж Монгол улсын Засгийн газрын болон нийт гадаад өрийн тогтвортой байдлын шалгуур шинжилгээ хийж судалгааны үр дүнг нэгтгэн, эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөлөл болон үүнээс үүдэн учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлсон болэо Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд болон засгийн газрын гадаад зээл, түүний бонд болон баталгаа зэрэг өрийн хэрэгслүүдийн мэдээлэллийг ашиглан шинжилсэн болно. Судалгааны арга зүй: Сэдвийн хүрээнд онолын судалгааг хийхдээ холбогдох онолуудыг дэлгэрэнгүй авч үзсэний үндсэн дээр өөрийн судалгааны ажлын зорилгод нийцсэн онол, арга зүйг сонгон хэрэглэхээр болсон. Салбарын судалгааг хийсний үр дүнд гадаад өр болон засгийн газрын өр, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хэрхэн тооцох талаар нарийн мэдлэгүүдийг олж авсаны үндсэн дээр эмпирик судалгаагаа хийх чиглэлийг тодорхойлов. Дүгнэлт: ЗГГӨ-ийн тогтвортой байдлын шинжилгээгээр төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтын дагуу ЗГГӨ нь тогтвортой хэмжээнд байна гэж үзэж байгаа боловч олон улсын өрийн тогтвортой байдлын шинжилгээний босго утгыг давсан үзүүлэлт гарсан нь эрсдэлтэй асуудал юм. Энэхүү асуудлыг тогтвортой түвшинд барьж шийдвэрлэхийн оронд хуулийн заалтанд шинэчлэлт оруулан улам хурцадмал байдлыг үүсгэж байна. Тиймээс гадаад өрийн эдийн засгийн нөлөөллийг илүү оновчтой харахын тулд нөлөөллийн шинжилгээг хийсэн. Уг шинжилгээний үр дүнгээр нийт гадаад өр эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлдэг боловч ЗГГӨ эсэргээрээ эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Нийт гадаад өр гэх ойлголтод Засгийн газрын гадаад өр, Төв банкны гадаад өр, Байгууллага хоорондын гадаад өр зэрэг ордог бөгөөд ЗГГӨ нь нийт гадаад өрийн 26.7%-ийг эзэлж байгаа тул Монгол улс нийт гаднаас авж байгаа өрийн 73.3% буюу төв банкны гадаад өр, хувийн байгууллагуудын гадаад өр зэрэг нь эдийн засагт эерэг нөлөөтэй харин 26.7% буюу Засгийн газрын гадаад өр нь эдийн засагт сөрөг нөлөөг үзүүлдэг гэж үзэж байна. en_US
dc.subject Гадаад өр en_US
dc.subject засгийн газрын өр en_US
dc.subject өрийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл en_US
dc.subject government external debt en_US
dc.subject foreign debt en_US
dc.title Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах