Хураангуй:
Монгол улсын хэмжээнд 2021 оны 1-р сарын байдлаар сошиал медиа идэвхтэй хэрэглэж буй нийт 2.6 сая хүн байгаа ба одоогийн цар тахлын үед энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ хүрээнд сошиал медиа платформуудыг ашиглан үзэл бодлоо илэрхийлэгчид, инфлюнсерүүд, маркетинг болон үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд олон болж байгаа нь сошиал медиа хэрэглэгчдийн зан төлөвийг судлах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харуулж байна. Судалгааны ажлаараа орчин цагийн томоохон сошиал медиа платформуудын төлөөлөл болсон Twitter болон Clubhouse-г сонгон авч хэрэглэгчийн зан төлөвийн харьцуулсан судалгаа хийх зорилгын хүрээнд сошиал платформуудын хэрэглэгчдийн зан төлөв дээр хийсэн гадаад болон дотоодын судалгаануудыг судалж ерөнхий чиг баримжааг олж аван Монголд энэхүү 2 платформыг идэвхтэй ашигладаг хүмүүсийн талаар судлан асуулгын судалгаа хийн үр дүнг боловсруулж
судалгааны ажил дээрээ үндэслэн бодит дүгнэлт гаргасан.