СЭЗИС - Бүтээлийн сан

Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал ба хөгжүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Шагдар, Эрдэнэбуян
dc.contributor.author Ержан, Ербол
dc.date.accessioned 2021-06-24T05:13:21Z
dc.date.available 2021-06-24T05:13:21Z
dc.date.issued 2021-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2448
dc.description.abstract Аялагчдын сонирхлыг маш ихээр татдаг байгалийн үзэсгэлэнт болон соёлын онцлог бүс нутаг болох Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлыг судалж, цаашид сайжруулах боломж, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх санал дэвшүүлэхэд энэхүү дипломын ажлын зорилго оршино. Зорилгодоо хүрэхийн тулд чанарын судалгааны арга болох ярилцлагын аргыг ашиглан компаниудын өнөөгийн байдал, үйлчилгээний чанар, тулгамдаж буй асуудал зэргийг судалсан. Анкетийн аргыг ашиглан Баян-Өлгий аймагт аялсан гадаад жуулчдын сэтгэл ханамж, аяллын явцад жуулчдад тулгамдсан асуудал зэргийг судалсан. Онолын болон судлагдсан байдлын судалгааг хоёрдогч өгөгдлийг ашиглан судалсан. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой анкетийн аргыг 100 хувь онлайнаар авсан болно. Судалгааны үр дүнд аялал жуулчлалын компаниудад тулгарч буй хамгийн том асуудал хээр газрын жорлон болон хогийн асуудал болох нь харагдлаа. Үүнээс гадна бүргэдийн баярын үеэр эсвэл аялал жуулчлалын эрэлт ихтэй үед онгоцны тийзийн үнэ, олдоц зэрэг бэрхшээлүүд тулгардаг юм байна. Нэг компани аялал жуулчлалын эрэлт ихтэй үед 50-100 гаруй хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Гэхдээ чадварлаг боловсон хүчин дутах тохиолдол бас гардгийг компаниуд хэлж байсан. Тийм ч учраас аялал жуулчлалын компаниуд өөрсдөө санаачлан “Аялал жуулчлалын холбоо” байгуулж ажилчдаа тогтмол сургалт зохион байгуулдаг юм байна. Аялал жуулчлалын компаниуд өөрсдөө эвент зохион байгуулж жуулчдыг өргөнөөр оролцуулах болсон нь авууштай санагдсан. en_US
dc.subject үйлчилгээ, аялал жуулчлалын компаниуд, өнөөгийн байдал, жуулчны бааз, нөөц, бүтээгдэхүүн, Баян-Өлгий аймаг en_US
dc.title Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал ба хөгжүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах