Хураангуй:
Энэхүү мастерын судалгааны ажлаар хувьцааны суурь шинжилгээний аргуудыг ашиглан хувьцааны үнэлгээг тогтоож, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглахыг зорилоо. Тус судалгааны ажлаараа Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд багтдаг “Сүү” ХК – ийн хувьцааны үнэлгээг тооцож, Монголын улсын эдийн засгийн байдал, хүнсний салбарын байдал, Сүү ХК-ийн нөхцөл байдал гэсэн дарааллаар хувьцааны суурь шинжилгээ хийлээ. Салбар дээр Портерын таван хүчний шинжилгээ хийж дүгнэлт гарган, цаашлаад санхүүгийн харьцааны шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн. Хувьцааны үнэлгээ тогтоох чөлөөт мөнгөн урсгалын загвар болон үнэ ашгийн харьцаа гэсэн хоёр гол аргыг ашигласан бөгөөд зах зээлийн хандлагаар буюу үнэ ашгийн харьцааны шинжилгээний үр дүнд Сүү ХК-ийн хувьцааны үнэ цэнэ 661.93 төгрөг , орлогын хандлагаар буюу чөлөөт мөнгөн урсгалын загвараар хувьцааны үнэ цэнийг тооцож үзэхэд 218.46 төгрөг гарсан. Дээрх 2 загварыг харьцуулж хувийн жингээр тооцоход Сүү ХК-ийн хувьцааны үнэ цэнэ 276.93 төгрөг гарсан. Хөрөнгө оруулагчдад зориулж хөрөнгө оруулалтын эрсдэлийн шинжилгээг хийж дүгнэлт боловсруулсан.