dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын арилжааны банкны салбар дахь төлөөлөл болсон Хас банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банкнуудыг судалгааныхаа объект болгон сонгосон болно. 2021оны байдлаар банкны салбарт нийт 13 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаа ба сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг өөр дээрээ төвлөрүүлж авах, эргээд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд олгох, аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хүлээдэг. Эдгээр газрууд нь Монгол улсын мөнгөний эргэлт, эдийн засагт томоохон үүргийг гүйцэтгэх нөлөө бүхий газрууд билээ. Эдгээр санхүүгийн салбарт гол төлөөлөл болсон компаниудад Олон улсын цол зэрэгтэй болоод уг чиглэлээр суралцаад төгссөн хүмүүс практик дээр үнэлэгдэх үнэлэмж, ажлын бүтээмж, эрэлт хэрэгцээ болоод бусад улс орнуудын жишигт байгаа эсэхийг судлахаар зорьсон болно.
Судалгаанд хамрагдаж буй дээрх 3 арилжааны банкны санхүүгийн хэлтэс, хүний нөөцийн албанаас тус тус судалгааг авахаар зорьсон ба судалгаанаас дараах үр дүнг гаргахаар төлөвлөсөн болно. Мэргэжлийн олон улсын зэрэг эзэмшсэн хүний тоо сүүлийн жилүүдэд хэд байгаа, тэдгээр хүмүүс ямар салбарт ихэвчлэн ажиллаж байгаа, тэр дундаа банкны салбарт ямар ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүд илүү шаардлагатай байгааг судлан үүн дээр үндэслэн олон улсын зэрэг эзэмшсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг тодорхойлоход, буцаад тэдгээр мэргэжилтнүүд нь шаардлагатай ур чадвараар хангаж байгаа эсэхийг судлан үр дүнд банкны салбарт Олон улсын мэргэжилтний үнэ цэнэ, цаашдын эрэлт хэрэгцээг тодорхойлон гаргаж санал зөвлөмж, дүгнэлт боловсруулахаар энэхүү сэдвийн үндэслэл болгон гаргасан болно. |
en_US |