СЭЗИС - Бүтээлийн сан

Аялал жуулчлалын компанийн эрсдэлд суурилсан дотоод хяналтыг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Авирмэд
dc.contributor.author Дашпүрэв, Хулан
dc.date.accessioned 2021-06-24T03:34:59Z
dc.date.available 2021-06-24T03:34:59Z
dc.date.issued 2021-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2438
dc.description.abstract Аливаа байгууллага тавьсан зорилгодоо хүрэхийн тулд түүнтэйгээ уялдсан дотоод хяналттай байх нь хамгийн чухал. Дотоод хяналт нь үнэн зөв санхүүгийн мэдээллийг бий болгох, холбогдох хууль ба зохицуулалтыг дагаж мөрдөх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг тухайн байгууллагад олгодог ба байгууллагын зорилгодоо хүрч ажиллаж байгаа эсэхийг нарийн шалгаж, хянаж явдаг үйл явц юм. Хурдацтай өөрчлөгдөж буй энэ зах зээлд байгууллагууд зөвхөн ашиг орлогодоо ач холбогдол өгөн, гадаад дотоод орчноос үүсч буй хүчин зүйлүүд, ирээдүйд гарч болзошгүй эрсдэл зэргийг урьдчилан таамаглаагүйгээс болж хохирол амсаж, цаашлаад татан буугдахад хүртэл хүрдэг. Тэгвэл байгууллагын зорилготой уялдсан дотоод хяналттай байснаар эдгээр эрсдэлээс сэргийлэхэд зогсохгүй байгууллагын цаашдын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна. Судлаач миний бие судалгааныхаа хүрээнд аялал жуучлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Хустайн жуулчны баазын дотоод хяналтыг үнэлж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодорхойлж, сайжруулах арга замыг боловсруулсан ба байгууллагын эрсдэлүүдийг үнэлэн хариу үйлдэл үзүүлэх санал зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.subject Дотоод хяналт, эрсдэл, аялал жуулчлал en_US
dc.title Аялал жуулчлалын компанийн эрсдэлд суурилсан дотоод хяналтыг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах