СЭЗИС - Бүтээлийн сан

ЭРСДЭЛД СУУРИЛСАН ДОТООД АУДИТЫГ “ТЕХНО ЗОН” ХХК-Д НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Алтангэрэл, Одгэрэл
dc.contributor.author Бауыржан, Тогжан
dc.date.accessioned 2021-06-24T03:30:08Z
dc.date.available 2021-06-24T03:30:08Z
dc.date.issued 2021-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2437
dc.description.abstract Монгол улс дэлхийтэй харьцуулахад хамаагүй жижиг хөгжиж буй орон ч гэлээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар ихээхэн нөлөө үзүүлж, үүнийг даган бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа билээ. Бизнесийн байгууллагын өсөлт дэвшил нь компанийн сайн засаглалаас шууд хамаарах ба энэ нь удирдлагын зохистой зохион байгуулалт, бүтэц, урт хугацааны оновчтой стратеги, төлөвлөгөө болон ажил үүргийн зөв уялдаа, ажилчдын хоорондын харилцаа холбоо юм. ACFE/Association of certified Fraud examiners/-ээс гаргасан мэргэжлийн луйвар, залилангийн талаарх 2020 оны судалгаагаар 125 улсын 2504 хэрэг буюу 3,6 тэрбум долларын алдагдалд хүргэсэн залилангийн хэрэг бүртгэгдсэн ба залилан, луйварт хамгийн их өртдөг дөрвөн хэсгийн нэг нь борлуулалт гэж гарсан байна. (ACFE, 2020) Монголд ч бас энэ төрлийн хэргийн тоо өсөж байгаа нь худалдааны байгууллагуудын хувьд хяналтын тогтолцоогоо сайжруулах зайлшгүй шаардлагыг бий болж байгаа бөгөөд улмаар дотоод аудитыг нэвтрүүлснээр байгууллагынхаа эрсдэл, хяналтын тогтолцоог сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Тиймээс компанийн нэн тэргүүнд анхаарах асуудал нь сайн засаглал бөгөөд дотоод аудит нь үүнийг тодорхойлох томоохон хүчин зүйл болж байгаа билээ. Samsung, Apple, Romoss, Huawei брэндүүдийн албан ёсны дистрибьютер болох “Техно Зон” ХХКомпани нь Улаанбаатар хотод 7 салбар, хөдөө орон нутагт 3 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч өөрийн дотоод аудитын баггүй, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гаднаас аудитор хөлсөлж ажилуулж байна. Энэ нь зарим ажилчид залилан хийх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн хэд хэдэн бодит жишээтэй. Тиймээс тус байгууллагын үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийг бууруулахын тулд дотоод орчинг судлан эрсдэлд суурилсан дотоод аудитыг нэвтрүүлэх боломж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх шаардлагатай гэж үзсэн болно. en_US
dc.subject эрсдэл, дотоод аудит, “ТЕХНО ЗОН en_US
dc.title ЭРСДЭЛД СУУРИЛСАН ДОТООД АУДИТЫГ “ТЕХНО ЗОН” ХХК-Д НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах