Хураангуй:
Дотоод аудит нь сүүлийн үед хурдацтай хөгжиж, хууль эрх зүйн
тогтолцоо бүрдэн, байгууллагууд болон хөрөнгө оруулагчид дотоод аудитын үйл
ажиллагааг маш чухал ач холбогдолтой болохыг ойлгожээ. Монголын Үндэсний
Дотоод Аудиторуудын Холбооноос зохион байгуулсан “Монгол улсын дотоод
аудиторуудын форум 2017-2018 “ арга хэмжээгээр дотоод аудитын өнөөгийн байдал
болон цаашид дотоод аудитын ирээдүйн чиг хандлагын талаар судалгааг танилцуулсан.
Тус судалгаагаар дотоод аудиторуудад өнөөгийн байдлаар тулгарч буй асуудал, дотоод
аудитын хувьсал болох байнгын буюу тасралтгүй аудитыг нэвтрүүлэх болон цаашид
юун дээр анхаарч сайжруулах арга зам гэх асуудал.
Банк бус санхүүгийн байгууллагын дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль болон
онолын мэдээлэл хүртээмжтэй байгаа эсэх, практикт биелэгдэж буй байдал, түүнд
нөлөөлөгч хүчин зүйлс, түүнийг дотоод аудитын үйл ажиллагаанд ашиглах боломжит
судалгааг явуулж, шаардлагатай мэдээллийг цуглуулах юм.
Банк бус санхүүгийн байгууллагын дотоод аудитын өнөөгийн байдлыг судлан,
нөлөөлөгч хүчин зүйлүүдийг тодорхойлон түүнийг ашиглах талаар санал, зөвлөмж
боловсруулсан болно.