СЭЗИС - Бүтээлийн сан

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ИНЖЕНЕРИНГ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭЖАЙЛ (AGILE) ХЭЛБЭРЛҮҮ ШИЛЖҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БОЛОХ АСУУДЛУУДЫГ ТОДОРХОЙЛОХ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Нанзаддорж, Ганзориг
dc.date.accessioned 2021-06-23T13:31:48Z
dc.date.available 2021-06-23T13:31:48Z
dc.date.issued 2021-06-23
dc.identifier Доктор en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2433
dc.description.abstract Уг судалгааны ажил нь орчин үед программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрэх болсон Agile аргачлалыг уламжлалт аргачлалаар төсөл хэрэгжүүлдэг инженеринг байгууллагад нэвтрүүлэхэд ямар бэрхшээл, сорилтууд тулгамдаж болохыг тодорхойлох судалгаа юм. Үүний тулд Agile аргачлалыг байгууллагад нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг талаас нь Agile аргачлалд харъяалагдах бусад арга хэрэгслүүдийг өөрчлөлтийн удирдагатай холбож нарийвчлан судалсан. Agile аргачлалыг байгууллагад нэвтрүүлэх үед ямар бэрхшээл сорилтууд тулгардаг, түүнээс хэрхэн сэргийлж амжилттай нэвтрүүлж болохыг судлагдсан байдлын судалгаагаар тодорхойлж, кэйс судалгааны аргаар дэмжин нотлосон. Онолын судалгаа болоод чанарын судалгааны үр дүнгээс ашиглахад Agile өөрчлөлтөнд орж байгаа байгууллага нь 5 төрлийн өөрчлөлт ордог байдаг бөгөөд байгууллагын соёл, бүтэц, ажиллагчидын хандлага, сэтгэлгээ зэрэг чиглэлийн өөрчлөлтүүд явагдаж улмаар аргачлалыг нэвтрүүлэхэд дээрх хүчин зүйлсээс үүдэлтэй бэрхшээл, сорилтууд тулгамддаг байна. Чанарын судалгааг гүйцэтгэхдээ судалгааны сэдэв болон Монгол оронд судлагдсан байдал зэргийг авч үзэн кэйс судалгааны арга зүйг сонгон салбарын экспертүүдээс энэ чиглэлд хамгийн их туршлага хуримтлуулсан байж болох гурван экспертүүдийг сонгон Agile аргачлалын талаар ярилцахын зэрэгцээ кэйс судалгаа гүйцэтгэхээр сонгосон “А” байгууллагын төлөөлөлтэй уулзах асуултыг зөвлөлдөж боловсруулсан юм. Салбарын экспертүүдтэй хийсэн ярилцлагын үр дүн, зөвлөмжийг үндэслэн боловсруулсан асуултуудын дагуу судалгааны нэгжээр сонгосон “А” байгууллагын 3 төлөөлөлтэй хийх хагас бүтэцлэгдсэн ярилцлагын хийх байдлаар судалгааны өгөгдлийг амжилттай цуглуулсан. Улс оронд тулгамдаад байгаа халдварт өвчний онцгой байдлаас үүдэн нийт ярилцлагын 33% нь онлайн хэлбэрээр явагдсан юм. Дээрхи ярилцлагуудын үр дүнд цугласан өгөгдлийг чанарын судалгааны аргаар кодчилж тоон утганд шилжүүлэх байдлаар шинжилэн дүгнэлтийг боловсруулсан. Учир нь Agile аргачлалыг нэвтрүүлэлт хийсэн болон хийх оролдогыг хийсэн байгууллага хуруу дарам цөөхөн төдийгүй төсөл хэрэгжүүлдэг инженеринг байгууллагын хувьд сонголтгүй “А” байгууллага байсан юм. Тиймээс тус байгууллагын нэвтрүүлэлт хийхэд цугларсан туршлагыг судлах байдлаар кэйс судалгааг ярилцлагын аргаар гүйцэтгэж салбарын экспертүүдийн ярилцлаганы үр дүнтэй нэгтгэн зүй тогтлыг ажиглах байдлаар шинжилгээг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулалт хийхдээ тоон утганд шилжүүлэн анализ хийсэн дүгнэлтийг онолын болон судлагдсан байдлын судалгааны үр дүнтэй харьцуулсан байдлаар дүгнэлтийг боловсруулж судалгааны зорилтуудын хүрээнд судалгааны ажил нь дэвшүүлсэн зорилго, зорилтодоо хүрсэн эсэхийг дүгнэсэн юм. Мөн судалгааны үр дүнд гарсан дүгнэлт болон судалгаагаар нотлогдсон зүйлсийг үндэслэн цаашид энэ чиглэлээр судалгаа явуулах судлаачидад болон энэ аргачлалыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа хувь хүн, байгууллагад өгөх зөвлөмжийг боловсрууллаа. en_US
dc.subject Agile аргачлал, Scrum аргачлал, Agile хувиргалт, Agile өөрчлөлт en_US
dc.title ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ИНЖЕНЕРИНГ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭЖАЙЛ (AGILE) ХЭЛБЭРЛҮҮ ШИЛЖҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БОЛОХ АСУУДЛУУДЫГ ТОДОРХОЙЛОХ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах